KTO Ulaanbaatar

Аялалууд

Нүүр Аялалууд Бизнес аялал ШУУД НИСЛЭГТЭЙ ЖЭЖҮ АЯЛАЛ

ШУУД НИСЛЭГТЭЙ ЖЭЖҮ АЯЛАЛ

Өдөр 1.

Улаанбаатар – Жэжү

Улаанбаатар хотоос өглөө 07:00 цагт шууд нислэгээр Өмнөд Солонгосын үзэсгэлэнт Жэжү арлыг зорино. 
Жэжү хотын ОУ-н нисэх онгоцны буудалд 11:40-д буун хилээр нэвтэрсний дараа хөтөч, зохион байгуулагчид таныг гарын бэлэгтэй угтан авна.
Өдрийн хоолны дараа “Ер бусын зам буюу чөтгөрийн зам”-д очиж сонирхоно. Жэжүгийн нэрийн хуудас болсон энэ зам дээр автомашин мотороо унтрааж зогсоход газрын өөдөө өөрийн инерцээрээ хөдөлдөг тул та очиж нууцыг нь тайлаарай.
“Love Land” буюу Хайрын цэцэрлэгт хүрээлэнгээр /зөвхөн насанд хүрэгчдэд/ зугаалж дурсгалын зургаа татуулна.
Оройн хоолоо зооглосны дараа зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.
Хоол: Өглөөний хоол онгоцонд, Өдөр, Орой 

Өдөр 2.

Жэжү

Өглөөний цайны дараа Монгол морин циркийн тоглолт үзэж сонирхоно. Энэ циркэд Монгол авьяаслаг хүүхдүүд тоглодог тул бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө.
Өдрийн хоолны дараа усан онгоцоор нэг цагийн турш зугаалж арлын урд хэсгийг Номхон далайгаар аялангаа танилцана. Усан онгоцны аяллын замын турш тайлбар болон тоглолт байнга явагддаг.  
Дараа нь байгалийн  үзэсгэлэнт “Жонбан хүрхрээ”-г үзнэ.  Энэ нь Жэжүгийн үзэсгэлэнт 3 хүрхрээний нэг бөгөөд далай руу шууд цутгадаг цорын ганц хүрхрээ юм. Хадан дээр нь амрах зуур Жэжүгийн шумбагч бүсгүйчүүдийн барьсан далайн бүтээгдэхүүнийг амтлахыг зөвлөж байна. 
Дараа нь  галт уулын хайлмаг болорын талст шиг цацарсан “Зургаан талст хад”-ыг үзэж сонирхоно.
Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна.
Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 3

Жэжү

Өглөөний цайны дараа Солонгосын алдартай гоо сайхны барааны дэлгүүрээр орно. Үүний дараа “Сонг-Эб эртний тосгон”-д очиж Солонгосын өв уламжлалтай танилцана. Жэжү арлын эртний тосгоны хэв маягийг хэвээр хадгалж үлдсэн газар бөгөөд салхинд дээвэр нь хийсчих вий гээд чулуугаар хийсэн байдаг нь их өвөрмөц юм. Жусон улсын үеийн амьдралын хэв маяг, гаднын довтолгооноос хамгаалахын тулд босгосон цайз барилга тэр чигээр байх нь сонирхолтой. 
Өдрийн хоолны дараа Монголчуудын сайн мэдэх “Амьдралын ээдрээ” киноны зураг авалт хийсэн газар очно. Хаврын улирал дэлгэрдэг шар өнгийн цэцэгс болон Нар Мандах Оргилд тусах мандах нарны туяатай хосолсон далайн үзэмж үнэхээр гайхалтай. 
Дараа нь хөгжилтэй, гайхалтай авьяаслаг зураач залуусын дэлхийд алдартай шоу тоглолтыг үзэж сонирхоно.
Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна.
Хоол: Өглөө ,Өдөр , Орой 

Өдөр 4.

Жэжү

Энэ өдөр бол чөлөөт өдөр. Та өөрийнхөө тааваар хүссэн зүйлээ хийж өнгөрөөнө. Таны байрлах зочид буудал нь Жэжү хотын төвд тул та шоппинг хийх, казино тоглох, далайн наран шарлагын газар очих зэрэг өөрийн сонирхлоор өнгөрөөнө.Энэ өдөр хөтөч, унаа үйлчлэхгүй

Өдөр 5.

Жэжү-Улаанбаатар

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд татваргүй барааны дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Дараа нь арлын нэрийн хуудас болсон байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий “Луун толгойт хавцал”-д очин далай харж, дурсгалын зургаа авахуулна.
Өдрийн хоолны дараа дэлхийн алдартай барилгуудыг жижигрүүлж хийсэн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж дурсгалын зургаа татуулна. Та хүсвэл хажууд нь байрлах “Алиса гайхамшгийн оронд” зохиолоор сэдэвлэсэн өвөрмөц сонин шийдэл бүхий өрөө тасалгаанд сонирхолтой зураг татуулж болох юм.
Оройн хоолоо идээд онгоцны буудал руу хөдөлнө.
Жэжү арлаас 21:45 цагийн нислэгээр нисэж Улаанбаатарт 01:00 цагт бууснаар бидний аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө, Өдөр, Орой

АэрМаркет Холидэй ХХК

Холбоо барих
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, 44-р байрны баруун хойд жигүүр, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: 976 - 77009900
Имэйл: amholiday@airmarket.mn
Вэб сайт: https://www.airmarket.mn/
Үнэнд багтсан зүйлс
  •  ULN-CJU-ULN 2 талын Онгоцны тийз
  • Жэжү хотын төвд 4* одтой зочид буудал (2 хүн нэг өрөөнд орно) 
  • Аяллын иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр үйлчилгээ
  • Аяллын турш үйлчлэх агааржуулагчтай автобус
  • Орон нутгийн хөтөч, Монгол хэлтэй орчуулагч
Үнэнд багтаагүй зүйлс
  • “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • Хувь хүний хэрэглээний зардал
  • Аяллын хөтөлбөрт ороогүй өдөр, оройн хоол

Төстэй аялалууд

ХАРАНДААТАЙ АЯЛАЛ
₮  0
 

ХАРАНДААТАЙ АЯЛАЛ

ХАРАНДААТАЙ АЯЛАЛ

АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД

 0
БУСАН ХОТЫН ДАЛАЙН ЗАГАСЧЛАЛЫН АЯЛАЛ
₮  2,990,000
 Бусан

БУСАН ХОТЫН ДАЛАЙН ЗАГАСЧЛАЛЫН АЯЛАЛ

БУСАН ХОТЫН ДАЛАЙН ЗАГАСЧЛАЛЫН АЯЛАЛ

Бүтэн биеийн шинжилгээтэй аялал (аялалын хугацаанд шинжилгээний хариугаа авах боломжтой)

 2,990,000
ДЭГҮ ХОТЫН БЮТИ АЯЛАЛ
₮  3,300,000
 Дэгү, Бусан

ДЭГҮ ХОТЫН БЮТИ АЯЛАЛ

ДЭГҮ ХОТЫН БЮТИ АЯЛАЛ

ДЭГҮ ХОТЫН БЮТИ АЯЛАЛ

 3,300,000