KTO Ulaanbaatar

Аялалууд

CӨҮЛ хотын АЯЛАЛ

Өдөр 1.

Улаанбаатар – Сөүл /Хотын аялал/ 

Инчоны нисэх онгоцны буудалд  буусны дараа хөтөчтэй уулзана. Дараа нь Самсунг Електроникс компанийн үзэсгэлэн болох Самсунг делайтаар зочилно. Энэхүү үзэсгэлэнд Самсунгийн хамгийн сүүлийн үеийн шинэ техник технологуудыг үзэх ба мөн худалдан авалт хийх боломжтой. Оройн хоолоо идээд буудалдаа бууж амрана. 

Өдөр 2.

Сөүл-Сөүл-Лотте товер, лотте парк 

Өглөөний цайны дараагаар Seaweed  музей орж сонирхоно. Дараа нь Сөүлийн хамгийн өндөр барилга болох 123 давхар Лотте цамхаг дээр гарч Сөүл хотыг тольдон харна. 12:00 Өдрийн хоолоо идээд 13:00-17:00 LOTTE WORLD паркад бүхэл цагийг зугаатай өнгөрүүлэх болно. /гадна болон дотор гэсэн хэсгүүдтэй та бүхэн хөтөчөөсөө зөвлөгөө авч хүссэнээ хөгжилдөөрэй/ 17:00 цагт хөтөчтэй уулзан оройн хоолоо идээд буудалдаа амрана.

Өдөр 3.

Сөүл-Хааны ордон-Hyundai Motorstudio

Зочид буудалд өглөөний цай уусны дараа аялалдаа Кёнбүк  хааны ордон болон Сөүлийн Намсан цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах болно. Өдрийн хоолны дараа Ирак гарадтай Английн архитекторын загвараар бүтээгдсэн Түндэмүн дизайн плазагаар зочилох болно.Энэхүү барилга нь 2014 оны 2 сард ашиглалтанд орсон бөгөөд нийт 85,000 метрквадрат талбай бүхий маш өвөрмөц дизайнаар хийгдсэн билээ Дараа нь Hyundai Motorstudio-д зочилон тус үйлдвэрийн сүүлийн үеийн машинуудыг бодитоор нь харж дотор нь сууж машины хорхойтой хүн болгоны нүдийг хужирлах аялалд гарна. Дараа нь Хан мөрний эргээр усан онгоцоор аялаж Оройн хоолоо идээд зочид буудалдаа ирээд амрана

Өдөр 4.

Сөүл-чөлөөт өдөр 

Чөлөөт өдөр: Энэ өдрийг та өөрийн сонирхлоор өнгөрөөх боломжтой. /Өдөр, оройн хоол, унаа, хөтөчөөр үйлчлэхгүй болохыг анхаарна уу/

Өдөр 5.

Сөүл-Улаанбаатар

Өглөө хөтөчтэй уулзаж буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Нисэх онгоцны буудалруу хөдлөх

"Централ Ази Трэйвел" ХХК

Холбоо барих
Хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, Central Asia Travel, 4 давхар
Утас: 976 - 90065000, 976 - 90075000
Имэйл: info@centralasiatravel.mn
Вэб сайт: http://centralasiatravel.mn/
Үнэнд багтсан зүйлс
  • УБ-Бусан-УБ чиглэлийн нислэгийн тийз, онгоцны буудлын такс
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол /өглөө, өдөр, оройн хоол/
  • Хөтөлбөрийн турш үйлчлэх Монгол-Солонгос хэлтэй хөтөч, ахлагч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
  • Гадаадад зорчигчдын аяллын иж бүрэн даатгал
Үнэнд багтаагүй зүйлс
  • Хувь хүний хэрэглээний зардал
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол.

Төстэй аялалууд

БУСАН ХОТ ВЭЛНИСС АЯЛАЛ
₮  2,800,000
 Бусан

БУСАН ХОТ ВЭЛНИСС АЯЛАЛ

БУСАН ХОТ ВЭЛНИСС АЯЛАЛ

БУСАН ХОТ ВЭЛНИСС АЯЛАЛ

 2,800,000