KTO Ulaanbaatar

Аялалууд

Нүүр Аялалууд Бизнес аялал Чэжү арлын аялал

Чэжү арлын аялал

Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.
20-өөс дээш хүнтэй аялалд ахлагч томилогдоно. Түүнээс доош хүнтэй аялалд тухайн орон нутгийн хөтөчтэйгээр, хүний тооноос хамааран үнэ өөрчлөгдөх боломжтой.
Энэ үнэ нь аялал эхлэхээс 21 хоногийн өмнө өгөх захиалгад хамрагдах үнэ бөгөөд тухайн газрын тэмдэглэлт баярууд болон цагаан сар,  шинэ жил зэрэг баярын өдрүүдэд үнэ өөрчлөгдөх болно.

 

Өдөр 1.

Улаанбаатар – Чэжү арал
Энэ өдөр Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд өглөө 00:00 минутад цуглан 00:00 цагийн нислэгээр Улаанбаатараас Чэжүгийн чиглэлд ниснэ. Солонгосын цагаар 00:00 цагт Чэжүгийн олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Хил гаалиар гарсаны дараа оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.          
    

Өдөр 2.

Чэжү арал
Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. бид  “Үүлэн гүүр”-ээр явж “Ёондум” /Dragon Head Rock/ буюу “Лууны толгой цохио”-г очиж үзнэ. Энэ хад нь лууны толгойн хэлбэртэй бөгөөд домогт өгүүлсэнээр энэ луу Халла уулаас үхэшгүй мөнхийн залуу болгох навч авахаар явж байгаад уулын бурханыг хилэгнүүлж түүний суманд өртсөнөөр хад цохио болон хувирсан түүхтэй. Лууны толгой цохио нь тэнгэр өөд тэмүүлсэн байдалтай харагддаг. Дараа нь Солонгосын гоо сайхны барааны төрөлжсөн дэлгүүр орж худалдаа хийгээд, үргэлжлүүлэн Чэжүгийн зүүн хэсгээр амьдардаг уугуул иргэдийн аж амьдралыг харуулах “Эртний тосгон”-оор аялана.  Энэ тосгон нь олон зуун жилийн өмнөх Чэжү арлын  нутгийн ард түмний эдэлж, хэрэглэж байсан хоол хүнс, орон байртай танилцаж тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлдэгээрээ онцлого юм. Дараа нь өдрийн хоолоо идсэний дараа Чэжү арлын зүүн хойд хэсэгт далай руу түрсэн хошуун дээр байрлах “ Нар мандах оргил ” /Seongsan Sunrise Peak) буюу Чэжү арлын аялал жуулчлалын  хамгийн үзэсгэлэнтэй 10 газрын нэг, ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэгдсэн, сөнөсөн галт уулын тогоог үзэхээр явган аялал хийх болно.Үүний дараа бид бүхэн Усан онгоцонд сууж загасчлах, барьсан загасаараа Сүши хийж идэх боломжтой. Дараа ньоройн хоолоо идээд буудалдаа бууж амарна.

Өдөр 3.

Чэжү арал

Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр аяллын эхэнд“ Шидэт зам ” /Mysterios Road/ буюу ер бусын замаар аялна. Энэ замын нууц нь одоо болтол тайлагдаагүй ба машиныг уруу газар руу түрэхэд машин эсрэг зүгт явдаг байна. Дараа нь залуу хосуудын цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд зориулагдсан “Хайрын хотхон”-оор зугаалсаны дараа Ягаан болорын дэлгүүр болон орно. Дараа нь Чэжүгийн үндэсний бэлэг дурсгалын дэлгүүр орно.Өдрийн хоолоо иднэ. Түүний дараа “Тийрэлтэт завь” /Jet boat/-аар зугаална. Дараа нь Чэжү-гийн хамгийн үзэсгэлэнтэй Далайд орно.  / энэ өдөр та бүхэн усны хувцас, дотуур солих хувцас, биеийн алчуур зэргийг заавал авч явах /Дараа нь оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж амарна.

Өдөр 4.

Чэжү арал
Өглөөний цай зочид буудалдаа зооглоно.Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй бөгөөд өдөр, оройн хоол ороогүй. Гэхдээ аяллын ахлагч, нутгийн хөтөчтэй зөвлөн өөрийн сонирхсон аялал хийж болно. Та бүхэнд дараах багц аяллыг санал болгож байна. Доорх аяллыг санал болгож байна. Тусдаа үнээр үйлчилнэ.
Үүнд та бүхэнд санал болгох аялал :
1.    Далайн Аквариум үзэх                           5. Өдрийн хоол
2.    Далайн эргээр зугаалах                         6. Газар доорх дэлгүүр
3.    Шумбагч онгоцонд суух                          7. Татваргүй барааны дэлгүүр
4.    3D Музей үзэх                                          8. Жижиг мөсөн хотхон
 

Өдөр 5.

Чэжү - Улаанбаатар

Өглөөний хоол зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд аялалдаа гарна.Энэ өдөр бид бүхэн Ази-даа хамгийн томд тооцогдох Ууланд тахьсан 1000-н бурханы хийд үзэх. Мөн энэ ууланд рашаан байдаг бөгөөд та бүхэн байгалийн цэвэр хүйтэн рашаан заавал ууж үзээрэй.  Дараа нь өдрийн хоолоо идсэний дараа Монгол морьтон циркийн “Жүнмүн хааны тоглолт” үзнэ.Дараа нь Солонгос үндэсний хувцас өмсөж зураг авхуулах, солонгосын кимчи хийж үзэх аялал хийнэ. Тэгээд оройн хоолоо идсэний дараа бидэнд цаг зав гарвал аяллын төгсгөлд жимсний дэлгүүр орох бөгөөд та хүссэн жимсээ худалдан авч явах боломжтой. 21:00 цагийн үед Чэжүгийн олон улсын нисэх буудалд ирж 00:00 цагийн OM7310 нислэгээр Улаанбаатар хотыг зорино. 2017 оны 08-сарын 10-ны үүрээр 00:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж БНСУ-ын үзэсгэлэнт Жэжү арлаар хийсэн аяллаа өндөрлөнө.  

НЬЮ ЖУУЛЧИН ТУРС ХХК

Холбоо барих
Хариуцах хүн:
Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Жамъян Гүний гудамж 5/3, Марко поло ордон,
Утас: 976-70109401
Имэйл: outbound@juulchinworld.mn
Вэб сайт: www.newjuulchin.com
Үнэнд багтсан зүйлс
  • 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд  2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар  байрлах  төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно. Өрөөнд ганцаар байрлавал нэмж: 475 000 төгрөг төлнө
  • Хөтөлбөрт заасан хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобусны үйлчилгээ
  • Гэнэтийн ослын даатгал    
  • Монгол хэлтэй хөтөч 
  • Онгоцны тийз
Үнэнд багтаагүй зүйлс
  • “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • Хувь хүний хэрэглээний зардал
  • Хөтөч, Жолооч нарын гарын мөнгө  /  нэг хүний 20,000 Вон / төлнө.
     

Төстэй аялалууд

БУСАН, УЛСАН ХОТЫН АЯЛАЛ
₮  2,800,000
 Бусан, Улсан

БУСАН, УЛСАН ХОТЫН АЯЛАЛ

БУСАН, УЛСАН ХОТЫН АЯЛАЛ

Улаанбаатар – Бусан - Улсан

 2,800,000
БУСАН ХОТЫН АЯЛАЛ
₮  3,000,000
 Бусан

БУСАН ХОТЫН АЯЛАЛ

БУСАН ХОТЫН АЯЛАЛ

БУСАН ХОТЫН АЯЛАЛ

 3,000,000
Чэжү арлын аялал
₮  2,400,000
 Чежү

Чэжү арлын аялал

Чэжү арлын аялал

ЧЕЖҮ АЯЛАЛ

 2,400,000