





СӨҮЛ ХОТЫН АЯЛАЛ
Улаанбаатар – Сөүл хот
Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд цуглан бүртгэлээ хийлгээд 00:00 цагийн OM301 нислэгээр Улаанбаатараас Сөүлийн чиглэлд ниснэ. 00:00 цагт СолонгосынИнчён ОУНОБ –д бууна. Түүний дараа орон нутгийн хөтөчтэй уулзан өдрийн хоолны зоогийн газар руу явна. Үдээс хойш Намсанцамхаг дээр гарч 236 метрийн өндөрөөс Сөүл хотыг харна. Мөн Сөүл хотын дундуур урсдаг орчин үеийн шийдлээр тохижуулсан Cheonggyecheon Stream амралт зугаалгын цогцолборт очиж үзнэ. Орой нь зочид буудалдаа ирж амарна.
Сөүл хот
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр Солонгосын алдартай телевизийн олон ангит “Өвлийн сонат” киноны зураг авалт хийсэн цэцэрлэгт хүрээлэнд очно. Дараа нь мөн “Нууц цэцэрлэг” киноны зураг авалт болсон Petite Franceгэдэг газраар аялангаа Сөүл хотоор аялна. Орой зочид буудалдаа ирж амарна.
Өдөр 3.
Өглөөний цай зочид буудалд уусны дараа Сөүл хотын түүх дурсгалын газруудаар зочлох бөгөөд 1394 онд баригдсан Солонгосын эзэнт гүрэн Чосунь вант улсын Гёнбугүн ордон музейг үзэж сонирхоно. Дараа нь Сөүлийн эртний тосгон Bukcheon Hanok болон Gwangjang худалдааны төв болон Insadong Alley Сөүлийн худалдааны гудамжаар явна.Орой нь зочид буудалдаа амарна.
Сөүл хот
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа Коекс далайн амьтдын аквариум үзнэ. Мөн худалдааны Dongdaemun төвд очиж худалдаа хийнэ. Энэ төвд өдөр тутмын хувцас хэрэглэл зардаг.
Сөүл хот- Улаанбаатар
Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. 00:00 цагт зочид буудлаас хөдлөөд Сөүл хотын Инчён ОУНОБ – д хүргүүлнэ. 00:00 цагт Сөүл хотоос нисч Улаанбаатарт 00:00 цагт бууна. Ингээд дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

НЬЮ ЖУУЛЧИН ТУРС ХХК
Холбоо барих
Хариуцах хүн: | |
---|---|
Хаяг: | Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Жамъян Гүний гудамж 5/3, Марко поло ордон, |
Утас: | 976-70109401 |
Имэйл: | outbound@juulchinworld.mn |
Үнэнд багтсан зүйлс
- 3-4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал.
- Хөтөлбөрт заасан хоол
- Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
- Жуулчны автобусны үйлчилгээ
- Гэнэтийн ослын даатгал
- Монгол хэлтэй хөтөч
- Онгоцны тийз
Үнэнд багтаагүй зүйлс
- “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
- Хувь хүний хэрэглээний зардал