KTO Ulaanbaatar

Аялалууд

Нүүр Аялалууд Бизнес аялал БУСАН, УЛСАН ХОТЫН АЯЛАЛ

БУСАН, УЛСАН ХОТЫН АЯЛАЛ

Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.9-өөс дээш хүнтэй аялалд ахлагч томилогдоно. Түүнээс доош хүнтэй аялалд тухайн орон нутгийн хөтөчтэйгээр, хүний тооноос хамааран үнэ өөрчлөгдөх боломжтой.

**Энэ үнэ нь аялал эхлэхээс 21 хоногийн өмнө өгөх захиалгад хамрагдах үнэ, тухайн газрын тэмдэглэлт баяр өдрүүдэд үнэ өөрчлөгдөх болно.        

Өдөр 1.

Улаанбаатар – Бусан - Улсан

Чингис Хаан ОУНОБ - дээр 10:30 цагт цугларна. Онгоц 00:00 цагт Улаанбаатараас хөөрч 00:00 цагт  Солонгос улсын  Бусан хотын GIMHAEОУНОБ - д бууна. Онгоцны буудал дээр орон нутгийн хөтөчтэй уулзан Улсан хотруу зочид буудалд хүргүүлнэ. Орой 19:30 цагт хоолонд орно.

Өдөр 2.

Улсан
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараахалимын тосгонд очин халимын музей үзнэ. УлсаныЖансэнпугийн ард иргэд нь эрт дээр үеэс халим агнаж ирсэн бөгөөд 1986 оноос хойш халим агнуурыг хориглосноос уламжлалт ёс уламжлалаа хойч үедээ үлдээхийн тулд соёлын өв болох түүх дурсгалын газруудыг хэвээр авч үлдэж музей байгуулсан билээ. Энэхүү музейд эртний хүмүүсийн хэрэглэж байсан хувцас, эд зүйлс, агнуурын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэрэг олон эд агуурсыг хадгалдаг. Мөн далайн байгаль экологийн сэдэвт сургалт, эрдэм шинжилгээнийажлыг явуулдаг.Дара нь Улсаны түүхийн музей үзэж Тэхуаган эко цэцэрлэгт хүрээлэнд очно. Улсаны түүхийн музей нь түүхийг эртний, орчин цагийн, ирээдүйн гэсэн 3-н цаг үед хувааж түүх, соёл, дурсгалын эд зүйлс, өв уламжлал зэрэгтэй танилцах боломжоор хангасан хотын хэмжээнд хамгийн том музей юм. Улсаны цэцэрлэгт хүрээлэн нь их хотын төвд байрлах 364,000м2 талбайтай хамгийн үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн юм. Natural (Байгал), Clean (Цэвэрхэн орчин), Comfortable (Тав тух) зэрэг бүрэлдсэн амралтын таатай нөхцөлийг бүрдүүлснээрээ давуу талтай.Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна.

Өдөр 3.

Улсан

Өглөөний цайны дараа Илсан далайн эрэг дээр байдаг Тэванамцэцэрлэгт хүрээлэнд очиж үзнэ. Тэванам цэцэрлэгт хүрээлэн нь Улсан хотын Дунгү дүүргийн Илсандун-д байдаг ба хотоос зайдуу 942,000м2  талбайг хамарсан хадан цохио, элстэй далайн эрэгтэй амралт зугаалгын газар юм. Өдрийн хоолны дараа Хьюндай автомашины үйлдвэр болон усан онгоцны үйлдвэрээр зочилно. Хьюндай авто машины компани нь 1975 онд БНСУ-ын хамгийн анхны модель автомашины загварыг зохион бүтээсэн бөгөөд үүнээс хойш цар хүрээгээ тэлж глобал маркетингт ихээхэн амжилтыг гаргаад байгаа билээ. Өдөрт дунджаар 6000 гаруй автомашиныг үйлдвэрлэдэг томоохон автомашины үйлдвэртэй танилцана. Мөн Хьюндай усан онгоцны үйлдвэр нь нэг дор 26,000тн усан онгоцыг 2-ыг барих хүчин чадалтайгаараа дэлхийд усан онгоц үйлдвэрлэлээр 1-т ордог томоохон үйлдвэр юм. Одоог хүртэл 1,170-аад усан онгоц үйлдвэрлэсэн дэлхийн хэмжээний усан онгоцны үйлдвэр билээ.

Өдөр 4.

Бусан
Өглөөний цай уусны дараа Пусан хотын аялал хийнэ. Аяллын эхэнд усан онгоцоор аялан далайн амьтдын аквариумд очиж үзнэ. Бусан хотын  Sea Life Busan Aquarium–д  далайн загас, далайн ургамал, хэвлээр явагч, газар уснаа амьдрагч хоёр нутагтан амьтад зэрэг нийт 35 мянган төрлийн далайн  амьтдыг харна. Мөн  80 метр хүртэл далайн гүн рүү орсон туннелиэраялж, далайн амьдралтай танилцах болно. Өдрийн хоолны дараа  Haeundaeдалайн эрэг рүү явна. Мөн өндөр уулан дээр барьсан Oryukdo Skywalkшилэн давцан дээр гарч  жижиг арлууд болон далайн орны байгалийн сайхантай танилцана. Мөн Сэнтомситимоллд очиж худалдаа хийнэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирнэ.

Өдөр 5.

Улсан - Бусан - Улаанбаатар
Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. 00 цагт Бусаны онгоцны буудал руу явна. Онгоц Бусан хотын GIMHAEОУНОБ – аас 00:00 цагт хөөрч Улаанбаатарт 00:00 цагт буух ба аялал маань өндөрлөнө.
 

НЬЮ ЖУУЛЧИН ТУРС ХХК

Холбоо барих
Хариуцах хүн:
Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Жамъян Гүний гудамж 5/3, Марко поло ордон,
Утас: 976-70109401
Имэйл: outbound@juulchinworld.mn
Үнэнд багтсан зүйлс
  • 3-4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд  2-оор байрлах зардал. 
  • Аяллын хөтөлбөрт орсон үзвэр үйлчилгээ
  • Аяллын автобус
  • Аяллын хөтөлбөрт орсон хоол
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал    
  • Монгол хэлтэй хөтөч 
  • Визний үйлчилгээ
  • Онгоцны тийз
     
Үнэнд багтаагүй зүйлс
  • “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • Хувь хүний хэрэглээний зардал

Төстэй аялалууд

СӨҮЛ ХОТЫН АЯЛАЛ
 Сөүл

СӨҮЛ ХОТЫН АЯЛАЛ

СӨҮЛ ХОТЫН АЯЛАЛ

Улаанбаатар – Сөүл - Улаанбаатар

Үнийн дүнг холбогдох дугаараас лавлана уу!
БУСАН, УЛСАН ХОТЫН АЯЛАЛ
 Бусан, Улсан

БУСАН, УЛСАН ХОТЫН АЯЛАЛ

БУСАН, УЛСАН ХОТЫН АЯЛАЛ

Улаанбаатар – Бусан - Улсан

Үнийн дүнг холбогдох дугаараас лавлана уу!
БУСАН ХОТЫН АЯЛАЛ
 Бусан

БУСАН ХОТЫН АЯЛАЛ

БУСАН ХОТЫН АЯЛАЛ

БУСАН ХОТЫН АЯЛАЛ

Үнийн дүнг холбогдох дугаараас лавлана уу!