KTO Ulaanbaatar

Аялалын компани

Home Аялалын компаниуд Ай Эйч Си ХХК

Ай Эйч Си ХХК

     “Ай Эйч Си” ХХК-нь 2007 оноос хойш УБ хот, УБ Зочид буудлын 104 тоотод тасралтгүй 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа  туршлагатай компани юм.

     Энэ хугацаанд бүхий л салбарт 2 орны соёлын гүүр болж төрийн болон хувийн хэвшилийн байгууллагуудыг холбож хамтран ажиллаж ирлээ. Үүнээс цухас дурдвал: Монголын сэтгүүлчдийн холбоо, Монголын Зочид буудлын холбоо, Монголын үсчин гоо сайханчдын холбоо зэрэг байгууллагууд , MRI дүрс оношилгооны Мед Траума эмнэлэг мөн ерөнхий боловсролын сургуулиуд , их дээд сургуулиуд , хот болон орон нутгын ӨЭМТ-ийн эмнэлгүүдийг солонгос талтай харилцан холбоо тогтоож туршлага судлахад туслаж ирлээ.

     Аялал жуулчлалын салбарт төрөл бүрийн аялалын бүтээгдхүүн гаргаж байгаа бөгөөд Тусгай Захиалгат Чартерын Аялалыг олон удаа зохион байгуулсан билээ. Солонгос орныг таниулах үүднээс төрөл бүрийн цогц аялалын бүтээгдхүүн гаргаж түүнийгээ хэрэгжүүлэх, Солонгос Монголын бизнес форум уулзалт арга хэмжээнүүд , соёлын салбарт К-POP одод болох DА VINCHI, T-ARA хамтлаг дуучдын шоу тоглолт , мөн Монголын дуучид жүжигчдийн Солонгос дахь тоглолтыг зохион байгуулж оролцсон.

     Түүнчлэн оюутан залуусыг Солонгос улсын их сургуулиудад хэлний бэлтгэл баклавр магистрт элсэн суралцахад мөн гүүр болж олон талт “Тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зохион байгуулахын зэрэгцээ уламжлал болсон K-POP COVER @ DANCE  дуу бүжгийн тэмцээнийг жил бүр зохион байгуулж байна. Та бүхэн манай компанид хандвал бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Амжилтыг хамтдаа бүтээцгээе.

 

Баярлалаа. 

“Ай Эйч Си” ХХК –ны Солонгос улсруу аялах болон суралцахад үзүүлж буй давуу талууд : 

  • Олон жилийн туршилга
  • Туршилгатай баг хамт олны найрсаг үйлчилгээ
  • Визний баталгаат орчуулга хийх
  • Хэрэглэгчид зориулсан багцын аялал гаргах 
  • Баг хамт олны аялалын хөтөлбөрийг хамтран зохиох
  • Эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдах аялал
  • Бизнес хурал арга хэмжээний тусгай хөтөлбөрт аялал зохиох
  • Төлбөрийн уян хатан нөхцөл
  • Захиалгат чартер аялал гаргах
  • Мэдээлэл зөвлөгөө өгөх
  • Их сургуулиудын хэлний бэлтгэл,баклавр,магистрын элсэлт
  • Тэтгэлэгт хөтөлбөр
  • Хоёр орны урлаг соёлын арга хэмжээ зохиох
  • Хоёр орны бусад салбаруудад бизнесын гүүр болох 

 

 

Аялалууд

ЧАРТЕР АЯЛАЛ
₮  2,990,000
 Бусан, Үлсан, Гёнжү, Сөүл

ЧАРТЕР АЯЛАЛ

ЧАРТЕР АЯЛАЛ

 2,990,000