
Үйл ажиллагааны танилцуулга:
"Тапатрип" ХХК нь аялал жуулчлалын нэгдсэн үйлчилгээг дэлхий даяар хүргэхээр үүсгэн байгуулагдсан групп компани болно. Охин компани болох "Тапатрип Эжэнси" ХХК нь албан ёсоор 2007 оноос өнөөдрийг хүртэл дэлхийн аль ч хотруу нисэх боломжийг олгож байна.
Аяллын нэгдсэн үйлчилгээг хүргэх уриан дор "Тапатрип Хоспиталити" ХХК болон "Тапатрип Трэйвэл" ХХК нь дэлхийн 195 улсын 1 сая буудлыг нэгтгэж улмаар таны аяллыг адал явдлаар дүүрэн өнгөрүүлэх аяллын төрөл бүрийн хөтөлбөрийг хослуулан санал болгож байна.
Энэхүү "Тапатрип" платформ нь хиймэл оюун ухаанд суурилсан хамгийн орчин үеийн систем юм. Хэрэглэгчид их өгөгдөлд тулгуурласан анализ шингэсэн бүтээгдэхүүн бүхий платформыг Монгол, Англи, Хятад хэл дээр ашиглах боломжтой. Түүнчлэн зөвхөн танд зориулагдсан харилцагчийн зөвлөх хэлний олон сонголттойгоор аяллын турш цагийн хязгааргүйгээр 24/7 тантай хамт байх болно. Бидний үйл ажиллагаа 55 орчим улсаар тэлж, таныг өөрийн ижил цагийн бүсээс төлөөлөгчидтэй шууд харилцах боломжоор хангах юм. Дэлхийг нээцгээе.