
“Женко Тур Бюро” Хувьцаат Компани нь 1997 онд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан бөгөөд аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч компаниудын нэг юм.
Өнөөдөр тус компани нь дотоодын өндөр зэрэглэлийн арав гаруй зочид буудал, 20 гаруй ресторан, зоогийн газар, байгалийн үзэсгэлэнт газруудтай 50 гаруй жуулчны бааз, бусад үзвэр үйлчилгээ, соёл амралтын томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн гадаад харилцаагаа өргөжүүлэн ази, европын орнуудтай холбоо тогтоон Япон, Сингапур, Солонгос, Хятад, Орос, Германы аялал жуулчлалын бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Давуу тал: Манай компани нь Аялал жуулчлалын 2 томоохон цогцолбор үйл ажиллагаагаа явуулж Монгол орныг зорин ирж байгаа жуулчдад үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа.