KTO Ulaanbaatar

ЭМБ

Нүүр ЭМБ Soon Chun Hyang их сургуулийн эмнэлэг

Soon Chun Hyang их сургуулийн эмнэлэг ( 순천향 대학교 병원 )

  • +82 2-710-3009
  • 59 Daesagwan-ro (657 Hannam-dong), Yongsan-gu, Seoul 04401

Soon Chun Hyang Их сургуулийн эмнэлэг нь 1974 онд байгуулагдсан. Энэхүү эмнэлэг нь компьютер томографийн PET – CT аппрад буюу позитрон туяаны төхөөрөмж, MRI, (magnetic resonance imaging – соронзон чичэргээн дүрслэл) 64 Channel Multitude Detection – Олон сувгийн оношилгооны аппрад болон хорт хавдрын эмчилгээний шугаман хурдасгуурын төхөөрөмж зэрэг тоног төхөөрөжүүдтэй бөгөөд бид оношилгоо, шинжилгээний төхөөрөмжүүдээ улам бүр хөгжүүлэн сайжруулж байна. 
Мөн цахимаар эмийн жор, эмчилгээ үйлчилгээний заавар журам өгөх систем, өвчтөний дүрс оношилгооны зургуудыг дамжуулах цахим систем, болон эрүүл мэндийн мэдээлэл зөөвлөгөөний өргөн платформуудыг алхам алхмаар хөгжүүлэх замаар бид олон улсын түвшний эмнэлэг болохоор зорин ажиллаж байна. 
Soon Chun Hyang эмнэлэг хүн төрөлхтний хайрын бэлэг тэмдэг нь болохын тулд багаараа хамтран ажиллаж, найдвартай, чанартай эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг. Манай ажилчид танд түргэн шуурхай, найрсаг үйлчилгээг үзүүлэхийн төлөө чадах бүхнээ зориулан ажиллана.