KTO Ulaanbaatar

ЭМБ

Нүүр ЭМБ Seoul Gangnam Wooridul эмнэлэг

Seoul Gangnam Wooridul эмнэлэг ( 우리들병원 )

  • 82-2-513-8452,8456
  • 445, Hakdong-ro, Gangnam-gu, Seoul

Ахисан түвшний технологи болоод олон жилийн туршлагатай эмч мэргэжилтнүүдийн хамтаар Wooridul  нуруу нугасны эмнэлэг нь сүүлийн 30 гаруй жилийн турш нуруу, нугасны эмчилгээн дээр төвлөрөн ажиллаж байна. Бид өндөр түвшний нурууны хагалгааны техникийг олон жил туршиж хөгжүүлээд байна. MISS буюу нурууны хагалгааг хамгийн бага зүсэлттэйгээр хийх энэхүү техник нь боломжит хамгийн олон тооны нурууны зөөлөвч эд буюу дискийг хөндөхгүйгээр хийгддэг юм. Хамгийн бага сорвижилтыг үлдээдэг энэхүү хагалгаа нь хагалгааны дараах хүндрэлийг маш бага түвшинд байлгаж, түргэн эдгэрэх боломжийг олгодог.  
Мөн түүнчлэн, манай эмнэлэг үе мөчний эмчилгээг өндөр түвшинд хөгжүүлээд байна. Нуруу нугасны гэмтэлтэй өвчтнүүдийн ихэнх нь давхар үе мөчний өвчтэй байдаг. Энэхүү 2 өвчлөлийг нэг эмнэлэгт зэрэг эмчлүүлэхийн давуу тал нь өвчтөнд илүү үр дүнтэй эмчилгээг үзүүлэх боломжийг олгож байдаг.
Wooridul  эмнэлэгийн эрүүл мэндийн судалгаа шинжилгээ нь бидний давуу талуудын нэг юм. Бид үргэлж шинжлэх ухааны үнэлэлт, дүгнэлт хийж мөн өөрсдийн судалгааны үр дүн туршлагаасаа салбарын мэргэжилтнүүдтэйгээ хуваалцаж байдаг. Ингэж бид тухайн өвчтөнд ямар эмчилгээ хамгийн сайн тохирохыг олж мэддэг юм.