KTO Ulaanbaatar

ЭМБ

Нүүр ЭМБ Severance эмнэлэг

Severance эмнэлэг ( 세브란스 병원 )

  • 82-2-2228-5800
  • 50-1 Yonsei-ro, Seodaemun-gu, Seoul 120-752, Korea

Severance эмнэлэг нь 1885 онд байгуулагдсан бөгөөд Солонгосын анхны европ эмнэлэг юм. Солонгос улсын засгийн газар болон Америк бизнесмэн бөгөөд хандивлагч ноён Louis H.Severance, эрүүл мэндийн сайн дурын ажилтан хүндэт Horace N. Allen нарын хамтын ажиллагааны үр дүнд өнөөдрийн хамгийн өндөр хөгжсөн олон улсын эмнэлэг болох Severance эмнэлэг байгуулагдсан юм. Severance эмнэлэгийн амжилтын үндэс нь Солонгос улсын анхдагч бөгөөд хамгийн шилдэг эмнэлэг болно гэсэн маш тодорхой зорилгоос бий болж байдаг. Солонгос улсын эрүүл мэндийн салбарын түүхэнд манай эмнэлэг бусад нэр хүнд бүхий эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын хувьд тэргүүлэгч, үлгэр дууриал үзүүлэгч загвар эмнэлэг гэсэн байр суурийг бид бүтээгээд байна. 
Severance эмнэлэг нь Үе мөчний олон улсын хорооноос магадлан итгэмжлэл авсан бөгөөд робот хагалгаа зэрэг орчин үеийн өндөр технологит суурилан өвчтөн үйлчлүүлэгч нарт чанартай үйлчилгээг үзүүлэгч шилдэг эмнэлэг гэж хүлээн зөвшөөрөгдөөд байна. 
Бид Солонгос улсын хурдацтай хөгжиж буй эрүүл мэндийн салбарын тэргүүн эгнээнд үргэлж зогсдог. Азийн тэргүүлэгч эмнэлэг болохынхоо хувьд гадаад дотоодын бүхий л өвчтнүүдэд чанартай үйлчилгээг үзүүлэгч олон улсын шилдэг эмнэлэг байхын төлөө эрүүл үргэлжлүүлэн хичээн ажилласаар байх болно.