KTO Ulaanbaatar

ЭМБ

Нүүр ЭМБ Seoul– ийн үндэсний их сургуулийн эмнэлэг

Seoul– ийн үндэсний их сургуулийн эмнэлэг ( 서울대학교 병원 )

  • 82-2-2072-0505
  • 101 DAEHAK-RO JONGNO-GU, SEOUL, KOREA 03080

Jejungwon болон Daehan эмнэлэгийн түүхэн уламжлалын дагуу, Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг нь Солонгос улсын итгэмжлэгдсэн эмнэлэгүүдийн нэг бөгөөд үндэсний эрүүл мэнд анагаах ухааны системийг болоод эрүүл мэндийн боловсрол, судалгаа шинжилгээ, эмчилгээ үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх хөгжлийн гол түлхүүр хөдөлгүүр болон ажиллаж байна. 
Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг нь өөр өөр чиглэлд ажилладаг олон салбаруудаас бүрддэг бөгөөд тэдгээр салбарууд нь сүүлийн жилүүдэд хөгжлийн өндөр түвшинд хүрээд байна. Daehak дүүрэгт байрладаг толгой эмнэлэг болох Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэгийн өргөжилт, салбарууд нь Bundang эмнэлэг, SMG-SNU Boramae эрүүл мэндийн төв, SNUH Эрүүл мэндийн системийн Gangnam төв, SNU Хүүхдийн эмнэлэг болон SNU хорт хавдрын эмнэлэгүүдээс бүрддэг. 
Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг дэх Олон улсын эрүүл мэндийн төв нь дэлхийн түвшний эрүүл мэндийн үйлчилгээг үзүүүлэхээр 1999 оноос хойш хичээнгүйлэн ажиллаж байна. Олон улсын өвчтнүүдэд үйлчилгээ үзүүлж ирсэн олон жилийн туршлага хуримтлуулсан бидний мэдлэг чадвар, туршлага нь манай эмнэлэгээр үйлчлүүлж буй өвчтнүүдийг ая тухтай байлгаж, таатай чанартай үйлчилгээ үзүүлэхэд бид бүхнийг чиглүүлж, удирдаж байдаг юм.
Бид өндөр чанартай, бүрэн цогц эмчилгээ үйлчилгээг олон улсын түвшинд гадаад дотоодын үйлчлүүлэгчид зориулан цаг үргэлж үзүүлж байх болно.