KTO Ulaanbaatar

ЭМБ

Нүүр ЭМБ S-Plant Шүдний эмнэлэг

S-Plant Шүдний эмнэлэг ( S-플랜트 치과 )

S-Plant эмнэлэг нь шүдний эмчилгээ үйлчилгээг технологит суурилан үзүүлдэг орчин үеийн дижитал эмнэлэг юм. 
Манай эмнэлэгийн эмчилгээний баг Сөүлийн Их сургуулиас төрөн гарсан анагаах ухааны докторуудаас бүрддэг бөгөөд өндөр чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлдгээрээ ихээхэн нэр хүндтэй эмнэлэг билээ. 
Үйлчлүүлэгч төвтэй эмнэлэг болох бодлогынхоо хүрээнд манай эмнэлэг үзүүлж буй эмчилгээ үйлчилгээ бүр нь тухайн үйлчлүүлэгч бүрт зориулсан тусгайлсан эмчилгээтэй дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын эмнэлэг болохоор хичээнгүйлэн ажиллаж байна. 
S-Plant Олон улсын шүдний эмнэлэг – Эрхэм зорилго 
S-Plant олон улсын шүдний эмнэлэг нь Солонгос улсад амьдарч буй болон бусад гадаад улс орны өвтнүүдэд өндөр чанартай цогц үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.       
S-Plant Олон улсын шүдний эмнэлэг – Үйлчилгээ 
Гадаад улсын өвчтнүүдийн хувьд бид манай эмнэлэгээр үйлчлүүлэхэд шаардагдах бүхий л мэдээлэл зөвлөгөөг өгч ажиллахаас гадна өвчтөн нэг бүрт зориулан мэдээлэл харилцааны ажилтнууд ажиллаж, тогмол үнийн систем, өвчтөнг асран халамжлагч консьерж болон өндөр чанартай эмчилгээний системийг бий болгож ажилладаг. 
S-Plant Олон улсын шүдний эмнэлэг – Мөрөөдөл 
Өвчтөн, үйлчлүүлэгч төвтэй эмнэлэг болох үндсэн философио үргэлж баримтлан бид та бүхэнд шүдний эмчилгээ үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх болно.
Шүдний эмчилгээний хамгийн дэвшилтэт технологи болон олон жилийн туршлагатай, Солонгосын төдийгүй Ази тивийн шилдэг эмнэлэг болохынхоо хувьд бид дэлхийд танигдсан олон улсын түвшний эмнэлэг болохын төлөө хичээн ажиллах болно.