
YangYang
- Эхлэх өдөр: 2022-10-17
- Дуусах өдөр: 2023-04-30
- Эхлэх цаг: 16:00 PM
- Дуусах цаг: 08:00 AM
Асуулт Хариулт ЯНЬЯН ОУНБ-аар визгүй нэвтрүүлэх, аялал зохион байгуулахтай холбоотой аялагчдын сонирхсон агуулгуудад тодруулга бэлтгэн хүргэж байна.
1. Яньян руу хэн аялах боломжтой вэ?
Насанд хүрсэн бол МУ-д суугаа БНСУ-ын элчин сайдын яамны сонгогдсон дараах аяллын компаниудын аяллын хөтөлбөрт хамрагдах
Насанд хүрээгүй бол өөрийн хууль ёсны асран хамгаалагчийн хамт аялах
2. БНСУ-ын элчин сайдын яамнаас СОНГОН шалгаруулсан АЯЛЛЫН компаниуд гэж ?
1 Total Asia LLC
2 AIRMAN LLC
3 Chandmani consulting LLC
4 Airmarket Holiday LLC
5 PSW LLC
6 JUULCHIN LLC
7 JOY MONGOLIA TRAVEL LLC
8 NEW JUULCHIN
9 Let's travel LLC
10 IHC LLC
3. 15 хоногийн хүчинтэй виз гэж ?
Яньян ОУНБ дээр 15 хоногийн хүчинтэй виз дарах боловч таны аяллын хөтөлбөр 7 хоногийн дотор дуусах болон таны зорчсон онгоц 7 хоногийн дотор Монгол руу буцах бол тус онгоцоор заавал буцах шаардлагатай.
4. Яньян ОУНБ-аар БНСУ-ын хилээр визгүй нэвтрэхэд юу шаардагдах вэ?
Та ниссэн онгоцоороо буцаж ирэх
“Эрхзүйн туслагч”-ийн үйл ажиллагаа болон зардлыг зөвшөөрөх
5. KETA буюу онлайнаар БНСУ-ын хилээр нэвтрэх зөвшөөрөл гэж юу вэ ?
KETA систем нь БНСУ-ын бүх нутаг дэвсгэрт визгүй зорчих боломжтой улс орнуудын иргэдэд хамааралтай систем бөгөөд энэ нь БНСУ-ын хилээр нэвтрэх зөвшөөрөл онлайнаар авах процесс юм. Иймээс МУ-ын иргэдэд уг процесс хамааралгүй болно.
БНСУ-ын хилээр таныг нэвтрүүлэх эсэхийн БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын ажилтан хилийн шалган дээр шийддэг болно.
Аливаа мэдээлэлд нухацтай хандаж хариуцлагатай аялахыг уриалж байна !