KTO Ulaanbaatar

Мэдээ мэдээлэл

Нүүр Мэдээ мэдээлэл Солонгосын онлайн аялал /2-р хэсэг/

Солонгосын онлайн аялал /2-р хэсэг/

 

KTО Улаанбаатар төлөөлөгчийн газраас та бүхэндээ зориулж "Солонгосын онлайн аялал" цуврал бичлэгүүдийг долоо хоног бүр хүргэж байгаа билээ. Энэ удаагийн онлайн аяллаар Сөүл хотод хосоороо аялах газруудыг танилцуулж байна. 
 

Аяллын маршрут : 

1.  Сөүлийн 7017 гудамж /Seoullo 7017/ - Шилэн хийц бүхий явган замаар алхангаа Сөүл хотыг өндрөөс тольдон харах боломжтой. Түүнчлэн энэхүү шилэн зам дээрээс шөнийн Сөүл хот үзэсгэлэнтэй харагддаг тул хосоороо аялагчдын болзооны хөтөлбөрт зайлшгүй багтах ёстой газруудын нэг юм. 

2. Ёинарү - Хан мөрөн нь их хотын дундуур урсдаг гол мөрнүүдээс хамгийн томд тооцогддог. Хан мөрний хоёр эргийг холбон байрлах энэхүү гүүрэн дээр голын урсгалыг харан алхаж болохоос гадна дугуйн аялал хийхэд тохиромжтой.

3. Dondgdaemun Design Plaza - Сөүл хотын түүх, соёлын үнэт зүйлсийг харуулах соёлын орон зай юм. Энд төрөл бүрийн үзэсгэлэн, загварын шоу, бизнес форум, чуулган, дотоодын болон олон улсын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

4. Чонгечон - Чонгечон горхийн эрэг дагуу зассан энэхүү зам нь нь 10.8км үргэлжилдэг бөгөөд оройн цагаар горхины урсгалыг сонсонгоо алхахад нэн тохиромжтой. Мөн жил бүрийн 11 сард гоёмсог дэнлүүний фестивал болдог.

5. Игсондун кофены гудамж - Кофены соёл бол Солонгосын орчин үеийн залуусын амьдралыг хэв маягийн салшгүй нэгэн хэсэг юм. Игсондуны кофены гудамжид ирснээр төрөл бүрийн сэдэвчилсэн кофе шоп, уламжлалт цайны газруудаар үйлчлүүлэх боломжтой.

 

2020-06-19