Feel the mind of JEONJU, KOREA

Үзэсгэлэнт Хойд Жолла мужийн Жонжү хотын 10 сард онцлох аяллын газруудыг танилцуулж байна. 

Солонгосын уламжлалт соёлыг одоог хүртэл хадгалж ирсэн бөгөөд найрсаг зочломтгой ардуудаараа жуулчдын хайрыг татдаг билээ. 

Jeonju хот дахь олон сонирхолтой аяллын спотууд таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. 

 

Намвон Жири уулын зам 3 маршрут (Инвол-Саннэ)

Намрын явган аяллын газруудыг санал болгож байна. Жири уулын замыг уулын бэлээр алхангаа байгалийн сайхан, түүх соёл, аж амьдралыг таньж мэдэж болдог утга учиртай зам ч гэлцдэг. Тэр дундаа Жири уулын замын маршрут болох Инвол-Саннэ хэсэг дэх уулын үзэмж нь онцгой сайхан, бэлээр тархсан цэцэгт нугаар дамжин уулын нөмрөөр тариалангийн талбайн зам, автомашины зам, ойн зам зэргээр явж байгалийн сайханыг мэдрэх боломжтой.

- 남원 지리산 둘레길 3코스 (인월~산내) / Намвон Жири уулын зам 3 маршрут (Инвол-Саннэ)          
   Хаяг : Хойд Жолла мужын Намвон хот, Инвомён, Жүнгүн тосгон 308-1

Кимжэ Сэмангым Барамгил

Байгал экологийн өвөрмөц тогтоцтой зэрэгцэн орших тариалангийн талбайг хамтад нь харж болно. Байгалийн унаган тогтоц болон хүний гараар бүтсэн газар тариалангийн талбайг хослуулан аяллын бүс нутаг болгон хөгжүүлсэн Сэмангым Барамгил нь одоогоор аялагчидад төдийлөн сайн танигдаагүй ч соёлын өв, уламжлалын хадгалсан өвөрмөц газар юм. Алхаж явахад уулын ойн сэнгэнэсэн агаараар амьсгалж, уул, цэцэгт нуга, далайг нэгэн зэрэг харж бие болон сэтгэлээ баясгадаг мянган бээрийн газар гэдгээрээ алдартай газар юм.

- 김제 새만금 바람길 / Кимжэ Сэмангым Барамгил    
  Хаяг : Хойд Жолла мужын Кимжэ хот, Жинбунмён 1-р зам, 15-3   


Имшил Бяслагны парк

Имшил Бяслагны парк нь бяслагийг өөрийн гараар хийж үзэх боломжтой улсдаа цор ганц аяллын газар юм. Цэлгэр уудам цэцэгт талбай болон Швейцари бяслаг болох Аппенцеллерийг дүрсэлсэн Европ маягийн өвөрмөц орчинг санагдуулна. Имшил бяслагны амтыг мэдэрч болох пицца идэж өөрийн гараар бяслаг хийж үзэхээс гадна байрлаж болох аяллын газар гэдгээрээ алдартай.

  • Даваа гарагт амарна.

- 임실 치즈테마파크 / Имшил Бяслагны парк

   Хаяг : Хойд Жолла мужын Имшилмён, Сонмүмён, Дуин 2-р зам, 50

 

Гучан Сонүн хийдийн цэцэгт нуга

Солонгосын алдартай цэцэгт нуга. Улирал бүр өөр өөрийн гэсэн өнгө үзэмжийг гайхуулах байгалийн өвөрмөц тогтоц, Буддын шашны соёлыг хадгалсан Сонүн хийдийн орчим нь цэцэгт нугаараа алдартай. Хөндийн эхнээс эцэс Дусулам хад хүртэл алхангаа цэцэгт хөндийн үзэсгэлэнт байгалийг мэдэрч болно. Цэцэгс хагдарч улирал солигдоход модны навчис алаглан бас нэгэн өөр өнгөөр аялагч бүхний сэтгэлийг баясгана.

- 고창 선운사 꽃무릇 / Гучан Сонүн хийдийн цэцэгт нуга

  Хаяг : Хойд Жолла мужын Гучан дүүрэг, Ансанмён, Сонүнсару 250

  #JEONJU #VISIT_KOREA #travel_with_korea #travel_to_JEONJU #VIKO #KOREA

2021-10-06