“Аялал жуулчлалын мэргэжлийн сургалтын төв” байгуулах ажлын хэлэлцээрийн протоколыг үзэглэж, шав тавих ёслолыг зохион байгууллаа.

 Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд БНСУ-ын Засгийн газрын 5,5 тэрбум воны буцалтгүй тусламжаар “Аялал жуулчлалын мэргэжлийн сургалтын төв” байгуулах ажлын хэлэлцээрийн протоколыг үзэглэж, шав тавих ёслолыг зохион байгууллаа. 

 Энэхүү сургалтын төв байгуулагдаснаар аялал жуулчлалын салбар нь мэргэжилтэй мэргэшсэн боловсон хүчин, ур чадвартай ажилтнаар хангагдаж, үйлчилгээний хүртээмж, чанарын түвшин дээшилж аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжих нөхцөл бүрдэх юм.
 

2020-05-08