Шинэ төрлийн коронавирусийн халдвараас хамтдаа сэргийлье!

Халдвараас урьдчилан сэргийлж өдөр тутмын амьдралдаа хэвшил болгох дараах энгийн зөвлөмжүүдийг та заавал мөрдөөрэй.

 - Гараа тогтмол угаах (гарын алга, хумсны завсрыг сайтар угаах)

 - Ханиаж найтаахдаа ам, хамраа алчуур, амны цаасаар таглах эсвэл гарын шууны дотор талруу ханиах

 - Олон нийтийн газар, эрүүл мэндийн байгууллагад очихдоо амны хаалтыг тогтмол зүүх

 - Халдварт өртсөн бүс нутагт зорчсон бол биеийн байдалдаа сайтар хяналт тавьж, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
 ❗️Хэрэв та халдвар авсан бүс нутагт зорчих гэж байгаа бол дараах зүйлсийг анхаараарай.

 - Тэжээвэр болон зэрлэг амьтанд хүрэхгүй байх

 - Олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газраар явахгүй байх

 - Амьсгалын замын өвчтэй болон халуурч байгаа хүнд ойртохгүй байх

 - Халдвар авсан бүс нутагт зорчсоноос 14 хоногийн дотор сэжигтэй шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах

 ⚠️ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД НАДААС МӨН БУСДААС ХАМААРАЛТАЙ ТУЛ ТА АМНЫ ХААЛТЫГ ЗААВАЛ ЗҮҮЖ БУСДААС Ч МӨН АМНЫ ХААЛТ ЗҮҮХИЙГ ШААРДААРАЙ!

2020-02-17