“Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх ODA төсөл”

БНСУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны харьяа Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпораци (KTO), Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран 2019-2020 онуудад хэрэгжүүлэхээр төлөвлөөд хэрэгжүүлж буй “Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд мастер төлөвлөгөө боловсруулах судалгааны баг (2019.07.07-13)-ны хооронд салбарын мэргэжлийн боловсролын тогтолцоо, өнөөгийн байдалтай танилцан ажиллаа. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах, тус мастер төлөвлөгөөнд үндэслэн сургалтын хөтөлбөр боловсруулах, боловсруулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх туршилтын сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Монголын зочид буудлуудын холбооны ажлын албаны төлөөлөл төслийн багийн бүрэлдэхүүнтэй  уулзалт хийлээ.

 

2019-07-30