“УЛААНБААТАР ТРАВЭЛ ЭКСПО-2019” үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа.

КТО Улаанбаатар Төлөөлөгчийн Газар нь Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбооноос зохион байгуулсан “УЛААНБААТАР ТРАВЭЛ ЭКСПО-2019” үзэсгэлэнд энгийн аялал болон эрүүл мэндийн аялал гэх хоёр чиглэлээр оролцов. БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын чиглэлд БНСУ-ын нэгдсэн эмнэлгүүд, нүд, эмэгтэйчүүд, арьс гоо заслын эмнэлэг гэх мэт нийт 13-н эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, өдөрт ойролцоогоор 600 хүнд эрүүл мэндийн аялал жуулчлалын талаарх мэдээ зөвлөгөөг өгчээ. Мөн энгийн аялал жуулчлалын чиглэлээр БНСУ-руу чиглэлтэй аяллын оператор компани, Инчон олон улсын нисэх буудал, Соннам хот зэрэг байгууллагаас төлөөлөгч нар оролцон энгийн аялал жуулчлалын талаарх мэдээ мэдээлэл зөвлөгөө үйлчилгээг үзүүлэв.

Мөн уг арга хэмжээнд БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жү үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирж танилцсаныг дурьдахад таатай байна. Уг арга хэмжээг амжилттай зохион байгуулсан БОАЖЯам болон Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбоо мөн бусад холбогдох албаны хүмүүс, арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бүх зочдод талархал илэрхийлье.

2019-05-30