KTO Ulaanbaatar

Мэдээ мэдээлэл

Нүүр Мэдээ мэдээлэл БНСУ-д 6 сард зохион байгуулагдах онцлох арга хэмжээ эвентүүдийг танилцуулж байна.

БНСУ-д 6 сард зохион байгуулагдах онцлох арга хэмжээ эвентүүдийг танилцуулж байна.

БНСУ-д 6 сард зохион байгуулагдах онцлох арга хэмжээ эвентүүдийг танилцуулж байна. K-Culture Travel Events 100 
 

  • Ironman 70.3 Goseong 2023.06.17~18

Усан сэлэлт (1.9 км), дугуй (90.1 км), гүйлт (21.1 км) гэсэн сонирхолтой спортын төрлүүдээс бүрдсэн тэмцээн нь анх 2019 оноос эхэлсэн ба өдгөө 20 гаруй улсын 1,300 орчим оролцогчид оролцдог томоохон арга хэмжээний нэг болжээ.

  • Gangneung Danoje Festival 2023.06.18~25

2005 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн мянган жилийн түүхтэй Солонгосын хамгийн том уламжлалт баяр юм.  
Энэхүү баярын хүрээнд урлагийн тоглолт, солонгос бөх, ардын тоглоом, савлуур, шоу, үзэсгэлэн, гадаа зах зэрэг 75 гаруй олон сонирхолтой хөтөлбөр зохион байгуулагддаг байна. 

  • Waterbomb 2023.06.23~08.26

Солонгосын зуны фестивалийн төлөөлөл болсон энэхүү хөгжмийн фестиваль нь шинэ залуу дуучид болон DJ мөн үзэгчийн дунд багийн усан байлдааны тэмцээн зохион байгуулдаг гэдгээрээ залуучуудын заавал очих арга хэмжээний дээгүүрт ордог гэнэ шүү!

Илүү дэлгэрэнгүй : https://www.visitkoreayear.kr/enu/festival_list.kto?idx=83

2023-06-12