
“ЖУУЛЧНЫ БААЗЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2022” сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Монголын Аялал жуулчлалын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд “ЖУУЛЧНЫ БААЗЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2022” сэдвээр БНСУ-ын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын төрийн өмчит корпораци /КТО/-төлөөлөгчийн газар, Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургууль хамтран 2022.06.06~10 өдрүүдэд нийт 20 цагийн онол, дадлага хосолсон сургалтыг амжилттай зохион байгуулж, жуулчны баазын захирал, менежер нийт 40 хүн хамрагдаж төгслөө.
Энэхүү сургалт нь аялал жуулчлалын байгууллагын бизнесийн үйл ажиллагааг дэмжих, гадаад, дотоодын иргэд, жуулчдад үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох, бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аялагчдын аялах тав тухыг хангах, үндэсний ёс заншил, өв соёлоо танин мэдэх, сурталчлахад чухал ач холбогдолтой, үр дүнтэй арга хэмжээ боллоо.