Үлсан хот буюу Үлсан метрополит хот нь Өмнөд Солонгос улсын 8-н хотын нэг бөгөөд нийт 1.1 сая хүн амтай. Үлсан хот нь өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт байрлах ба урд талаараа Бусан, хойд талаараа Кёнжүтэй залгадаг. Үлсан бол Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн хот хэмээгддэг бөгөөд цахилгаан станц, дэлхийн хамгийн том автомашин угсрах үйлдвэр болох Hyundai Motor Company, Hyundai Heavy Industries, дэлхийн хамгийн том усан онгоцны үйлдвэр, дэлхийд гурав дахь томоохон газрын тос боловсруулах үйлдвэр байдаг бөгөөд 2017 оны байдлаар Үлсан хотын нэг хүнд ногдох ДНБ нь 65,093 доллар байсан нь Өмнөд Солонгосын аль ч бүс нутагт байхгүй хамгийн өндөр үзүүлэлт байв. Кёнсаннамду аймаг нь өмнөд тэнгистэй хиллэдэг үзэсгэлэнт далайн эрэг ихтэй. Түүний дундаас Ханрехэсан үндэсний цэцэрлэгт хүрээлэнд арал хооронд явдаг завинд суун, өмнөд тэнгисийн үзэсгэлэнт байгалийг харж болно. Жусоны үед эх орноо хамгаалахын тулд далайн ширүүн тулаан өрнөдөг байсан Тунён бол Азийн Наполи гэж нэрлэгддэг. Боомтын орчин маш сайхан, далай болон хуурай газар зохицсон зураг шиг төрхийг бий болгохоос гадна Үлсан болон Коже гэх зэрэг дэлхий даяар алдартай аж үйлдвэрийн хот энд байдаг.