KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Нүүр Үзэх зүйлс Сөүл хот

Сөүл хот улсынхаа өрнө умард хэсэгт Кёнги аймгаар хүрээлэгдэн, Иньчонь хоттой хаяа залган оршдог. Хотын харьяалах талбай 605 км² байна. Засаг захиргааны хуваариар улсын нэгдүгээр дэсийн нутаг болох онцгой хот юм. 10 сая хүн оршин сууж байгаагаараа улсдаа тэргүүлэх бөгөөд дэлхийд 8-р байрт жагсах их хот болно. Сөүлийн эргэн тойронд хотын бөөгнөрөл бий болсон бөгөөд энэхүү Сүдугвонь бүсэд улсын тал хувь буюу 25 сая хүн оршин сууж бай... Дэлгэрэнгүй

Үзвэр

Aqua Planet 63

Aqua Planet 63 нь Сөүл хотын Ёыду-д байдаг Ханхуасэнмён Билдинг(63 squar)-д байрладаг том хэмжээний барилга доторх аквариум юм. 2016 оны 7-р сарын 1-д, 63 Sea world гэдэг нэрээ Aqua Planet 63 гэж өөрчлан шинэчлэгдэж Aqua Garden, Оцон шувуу, далайн хав зэрэг шинэ шинэ үзмэрүүдийг нэмсэн юм.

Coex Аквариум

COEX Аквариум нь хот доторх аварга том далайн амьтны парк юм. Ойролцоогоор 3000 орчим тонн усанд 650 төрлийн 40,000 орчим далайн амьтан энд амьдардаг. Урдын үзмэрийн хэлбэрээс өөр бодитоор мэдэрч үзэх боломжтойгоор байгуулагдсан Солонгосын хамгийн анхны аквариум юм. Үзэгчид Andes-ийн нурууны өндөрлөг газар, Амазоны усан ой, далайн гүн зэргийг биеэр мэдрэх боломжтой. Загас болон шумбагчийн хамтарсан үзүүлбэр, аварга загас театрт кино үзэх зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүд байдаг учир үүнд ялангуяа бяцхан хүүхдүүд маш их дуртай.

Lotte World цамхаг & Lotte world mall

Lotte world mall нь 2014 оны 10-р сард нээгдсэн бөгөөд их дэлгүүр, худалдааны төв, кино театр, аквариум зэрэг байгууламжууд байдаг. 2016 оны 10-р сард Lotte world mall дотор Lotte World цамхаг байгуулагдсан. Газраас дээш 123, газраас доош 6 давхар нийт өндөр нь 555m, дэлхийд 5 дугаарт бичигдэх өндөр обьект юм. Lotte World цамхагийн барилгад тусгай зэрэглэлийн зочид буудал, цамхагийн орой болох Сөүл Скай зэрэг байрладаг.

Бүгчун Солонгос үндэсний тосгон

Бүгчун(хойд зүгт байрлах тосгон) нь Сөүл хотын Чонгэ гол болон Жунро дүүргийн хойд хэсэгт байрладаг гэсэн утгаар өгсөн нэр юм. Тэр дундаа Гёнбүг, Чандог зэрэг эртний хаадын ордон, Жунмё  гэх газруудын дунд Гахуэ-дун, Санчон-дун хороололуудтай нэгэн цаг үед оршиж байсан бөгөөд, уг газарт Жусоны үеийн үндэсний тосгонууд байрлах

Гёнбуг эртний хаадын ордон музей

Эртний хаадын ордон музей нь Сөүл хотын 5 том ордон болох Гёнбуггүн, Чандоггүн, Чангёнгүн, Догсүгүн, Гёнхигүн орднуудын төв болох Жусоны хааны ордон юм. Уг ордон Жусон улс байгуулагдахтай зэрэг байригдсан бөгөөд Японы дайны үед галд шатан хааны ордны утга агуулгаа алдсан боловч 1867 онд дахин баригджээ.

“Гёнхигүн” ордон музей

“Гёнхигүн” ордон нь Сөүл хотын 5 том ордон болох Гёнбуггүн, Чандоггүн, Чангёнгүн, Догсүгүн, Гёнхигүн орднуудын нэг бөгөөд 1617 онд (Гуанхэгүний 9-р он) баригдаж эхлэн 1623 онд (Гуанхэгүний 15-р он) дууссан юм. Жусоны сүүл үед хааны зуны ордон байсан ба уг ордон нийслэлээс баруун зүгт байрладаг учир “Согуол” буюу “баруун зүгт байрлах ордон” хэмээн нэрийддэг аж.

Гуанжан зах

Сөүл хотын Жунру дүүрэгт байрлах Гуанжан зах нь Японы эдийн засгийн дарлах бодлогын эсрэг улсын эдийн засгийг сайжруулах зорилгоор 1905 онд байгуулсан анхны байнгын ажиллагаатай зах юм. Одоо Сөүл хотын төлөөлөл болсон бөөний болон жижиглэн худалдааны нэгдсэн зах болон өргөжиж гадаадын жуулчид байнга зорин очдог газар болон хөгжсөн юм.

“Гуанхуамүн” талбай

“Гуанхуамүн” талбай нь Сөүл хотын Жунру дүүргийн Гуанхуамүн-ээс Сэжун өргөн чөлөөний 4 зам, Чонгэ талбайтай нийлсэн 550 метрийн урттай, 34 метрийн өргөнтэй төв төлбай юм. 2009 оны 7 дугаар сард нээгдэж, хотын иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөөр очих дуртай газар болсон юм.

“Догсүгүн” ордон музей

“Догсүгүн” ордон нь Жүнгү дүүргийн Сэжун өргөн чөлөөнд байрлах эртний ордон бөгөөд Сөүл хотын 5 том ордон болох Гёнбуггүн, Чандоггүн, Чангёнгүн, Догсүгүн, Гёнхигүн орднуудын нэг юм. Анхнаасаа хааны ордны зориулалттай барилга биш боловч 1592 онд Японтой дайтах үед Ханян-ы хааны ордон галд бүхэлдээ шатсанаар уг ордонг 1593 оноос эхлэн хааны зуны ордон болгон ашиглаж эхэлжээ. Түүнээс хойш нэг хэсэг зуны ордноор ашиглагдаж байгаад Гужун хаан Оросоос эргэн ирж дахин хааны ордон болгон ашиглах болжээ.

Ё-ыду цэцэрлэгт хүрээлэн

Ё-ыду цэцэрлэгт хүрээлэн нь Сөүл хотын Мапо дүүрэг болон Ёндынпо дүүргийн дунд оршдог. Эл газар 27 жилийн турш аспальтан хучилттай байсан бөгөөд 1999 оны 2-р сард ногоон байгууламж болгон тохижуулсан байна. Уг цэцэрлэгт хүрээлэн нь Солонгосын уламжлалт ой мод, зүлэг ногоо, соёл урлагийн тайз, экологийн ой хөвч зэрэг 4 хэсэгт хуваагддаг.

“Жунмё” тахилгын сүм

Жунмё нь Жусоны үе үеийн хаад хатдын талийгаачид зориулсан дурсгалын пайзыг байрлуулдаг тахилгын сүм юм. Ордны зүүн зүгт байгуулах ёстой хэмээх Хятадын заншлаас үүдэн Гёнбүг ордноос зүүн зүгт байгуулсан аж. 56,500 пён талбайтай бөгөөд дотор нь Жунмё тахилгын сүмээс эхлээд Ён-Нёнжон, Жонсачон, Осүгшил, Хяндэчон, Шиндан зэрэг тахилгын сүм бусад барилгууд байдаг. 1

Намсангул Солонгос үндэсний тосгон

Энэхүү тосгонд угсаатны соёл ёс заншлыг хадгалсан Самчондун, У-үйжан, Кимчүнён үндэсний сууц зэрэг багтсан нийт 5 хороо, уламжлалт урлахуйн үзэсгэлэн, Чонүгаг талбай, уламжлалт цэцэрлэгт хүрээлэн, Time Capsule талбай зэрэг байдаг. Уг тосгонд байдаг цэцэрлэг нь бидний өвөг дээдэс сүүдрэвч барин чамин тансаг амьдарч байсан тэр төрхийг дахин амилуулан бүтээсэн бөгөөд энд жижиг хөндий, сүүдрэвч, цөөрөм зэрэг байдаг.

Намсан Сөүл цамхаг

Намсан Сөүл цамхаг нь Солонгосын хамгийн анхны цамхаг хэлбэрийн аялал жуулчлалын бүс бөгөөд уг цамхаг нь нийт 479.7 метрийн өндөртэй. Цамхагийн дээр гарвал Сөүл хотын төвийг бүхэлд нь харах бөгөөд цэлмэг өдөр Инчоны далайн боомтыг ч эндээс харах боломжтой. Цамхагт үүнээс гадна аялагчдад зориулсан ресторан, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг газрууд байдаг. Ялангуяа 5-р давхарт дугуй хэлбэрийн ресторан байх бөгөөд энэхүү тав тухтай орчинд амтат хоол идэнгээ өндөр дээрээс орчноо тольдон харах боломжтой.

Содэмүн тусгаар тогтнолын цэцэрлэг

Тусгаар тогтнолын цэцэрлэгт хүрээлэн нь 1945 оны 8-р сарын 15-ны чөлөөлөгдөх өдөр хүртэл олон олон эх орончид болон 1960 оны үед улс төрийн хэрэгтнүүдийг хорих Сөүл хотын шорон байсан газар юм. Сөүл хотын шоронг 1987 оны 11-р сард Гёнги аймгийн Ыван хотруу шилжүүлэн улмаар хорих анги, цаазын тавцан, газар доорх эмэгтэйчүүдийн хорих зэргийг сэргээн, Табгул цэцэрлэгт хүрээлэнд 3.1-ний хөдөлгөөний дурсгалын хөшөөг шилжүүлжээ,

Сөүлийн төгөл

Сөүлийн төгөлийн нийт хэмжээ нь 35000 пён талбайг хамрах бөгөөд, царс мод, Carpinus laxiflora, инторын мод зэрэг 104 төрөл зүйлийн 42000 мод ургамал таригдсан байдаг. Сөүлийн төгөл нь нийт 5 сэдэвчилсэн хэсэгт хуваагддаг ба 1-р хэсэг “Дүгсом соёл урлагийн цэцэрлэгт хүрээлэн”, 2-р хэсэг болох “Дүгсом экологийн ой” 3-р хэсэг болох ‘намгархаг газрын экологи’, 4-р хэсэг болох ‘Байгаль дэлхийтэй танилцах хэсэг’, 5-р хэсэг болох “Хан мөрний усан парк” хэмээн хуваагддаг.

Сэжун-ы соёлын төв

Сөүл хотын Жунру дүүргийн Гуанхуамүн талбайн дэргэд байрлах Сэжун-ы соёлын төв нь Сөүл хотоос байгуулсан соёл урлагийн байгууллага юм. 1961 онд хурал уулзалтын зориулалтаар үйл ажиллагаагаа эхлэсэн боловч 1972 онд энэхүү барилга галд шатан сүйдсэний дараа 1978 онд дахин сэргээн барьсан юм.

Улсын төв музей

Сөүл хотын Юнсан дүүрэгт байрлах улсын тав музей нь ойролцоогоор 30,000m2 талбайтай, газар доорх 1 давхар багтсан нийт 6 давхар барилга юм. Нийт 33,000-аас дээш үзмэртэй бөгөөд үүний 10,000 орчим нь байнгын үндсэн үзмэрүүд юм. Дэлхийд 6 дугаарт орох том музей бөгөөд байнгын ажиллагаатай үзмэрийн танхим, төлөвлөгөөт үзмэрийн танхим, хүүхдийн музей, гадна үзмэрийн талбай зэргээс бүрддэг.

“Чангёнгүн” ордон музей

“Чангёнгүн” ордон нь Жусоны үед Сэжун хаан өөрийн өмнөх хаандаа зориулан 1418 онд барьсан ордон юм. Түүнээс хойш Сонжуны 14-р он(1483) –д Сэжуби Жонхиванхү, Догжунби Сухеванхү, Еэжунби Ансүнванхү-д зориулан Мёнжонжон, Мүнжонжон, Тунмёнжон-ыг байгуулан бүхэлд нь “Чангёнгүн” ордон хэмээн нэрийджээ.

“Чандоггүн” ордон болон арын цэцэрлэгт хүрээлэн

“Чандоггүн” ордон нь Жусон улсын үеийн 3-р их хааны 1405 онд байгуулагдсан. Гёнбүг ордоноос зүүн зүгт байрладаг учир ‘Дугуол’ буюу зүүн ордон хэмээн нэрийддэг. Солонгосын уран барилгын онцгой хэв шинж, өнгө төрхийг агуулсан бөгөөд ордны орчимд цөөрөм, сүүдрэвч, мод зэрэг нь гайхалтай зохицон оршино. Уг ордон музей нь эртний төрхөө сайн хадгалан үлдсэн хэмээн үзэж Юнеско-ийн дэлхийн соёлын өвд бүртгэсэн байна.

Чонгэчон

Сөүл хотын хойд хэсгийг огтлон урсах Чонгэчон голын нийт урт нь 5.84 километр, дээгүүрээ 22 гүүртэй аж. Чонгэчонруу нэвтрэх нийт 55 зам байх ба гол дагуу нийт 12 усан оргилуур байрладаг. Голын ус тунгалаг учир энд олон төрлийн загас жараахай амьдардаг. Голын эрэг дагуу явган хүний зам учир энэхүү гол нь хот доторх цэцэрлэгт хүрээлэнгийн үүргийг гүйцэтгэж байна.

Хуудас: 1 - 20