KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Нүүр Үзэх зүйлс Сөүл хот

Сөүл хот улсынхаа өрнө умард хэсэгт Кёнги аймгаар хүрээлэгдэн, Иньчонь хоттой хаяа залган оршдог. Хотын харьяалах талбай 605 км² байна. Засаг захиргааны хуваариар улсын нэгдүгээр дэсийн нутаг болох онцгой хот юм. 10 сая хүн оршин сууж байгаагаараа улсдаа тэргүүлэх бөгөөд дэлхийд 8-р байрт жагсах их хот болно. Сөүлийн эргэн тойронд хотын бөөгнөрөл бий болсон бөгөөд энэхүү Сүдугвонь бүсэд улсын тал хувь буюу 25 сая хүн оршин сууж бай... Дэлгэрэнгүй

Үзвэр

Ё-ыду цэцэрлэгт хүрээлэн

Ё-ыду цэцэрлэгт хүрээлэн нь Сөүл хотын Мапо дүүрэг болон Ёндынпо дүүргийн дунд оршдог. Эл газар 27 жилийн турш аспальтан хучилттай байсан бөгөөд 1999 оны 2-р сард ногоон байгууламж болгон тохижуулсан байна. Уг цэцэрлэгт хүрээлэн нь Солонгосын уламжлалт ой мод, зүлэг ногоо, соёл урлагийн тайз, экологийн ой хөвч зэрэг 4 хэсэгт хуваагддаг.

Содэмүн тусгаар тогтнолын цэцэрлэг

Тусгаар тогтнолын цэцэрлэгт хүрээлэн нь 1945 оны 8-р сарын 15-ны чөлөөлөгдөх өдөр хүртэл олон олон эх орончид болон 1960 оны үед улс төрийн хэрэгтнүүдийг хорих Сөүл хотын шорон байсан газар юм. Сөүл хотын шоронг 1987 оны 11-р сард Гёнги аймгийн Ыван хотруу шилжүүлэн улмаар хорих анги, цаазын тавцан, газар доорх эмэгтэйчүүдийн хорих зэргийг сэргээн, Табгул цэцэрлэгт хүрээлэнд 3.1-ний хөдөлгөөний дурсгалын хөшөөг шилжүүлжээ,

Сөүлийн төгөл

Сөүлийн төгөлийн нийт хэмжээ нь 35000 пён талбайг хамрах бөгөөд, царс мод, Carpinus laxiflora, инторын мод зэрэг 104 төрөл зүйлийн 42000 мод ургамал таригдсан байдаг. Сөүлийн төгөл нь нийт 5 сэдэвчилсэн хэсэгт хуваагддаг ба 1-р хэсэг “Дүгсом соёл урлагийн цэцэрлэгт хүрээлэн”, 2-р хэсэг болох “Дүгсом экологийн ой” 3-р хэсэг болох ‘намгархаг газрын экологи’, 4-р хэсэг болох ‘Байгаль дэлхийтэй танилцах хэсэг’, 5-р хэсэг болох “Хан мөрний усан парк” хэмээн хуваагддаг.

“Чандоггүн” ордон болон арын цэцэрлэгт хүрээлэн

“Чандоггүн” ордон нь Жусон улсын үеийн 3-р их хааны 1405 онд байгуулагдсан. Гёнбүг ордоноос зүүн зүгт байрладаг учир ‘Дугуол’ буюу зүүн ордон хэмээн нэрийддэг. Солонгосын уран барилгын онцгой хэв шинж, өнгө төрхийг агуулсан бөгөөд ордны орчимд цөөрөм, сүүдрэвч, мод зэрэг нь гайхалтай зохицон оршино. Уг ордон музей нь эртний төрхөө сайн хадгалан үлдсэн хэмээн үзэж Юнеско-ийн дэлхийн соёлын өвд бүртгэсэн байна.

Чонгэчон

Сөүл хотын хойд хэсгийг огтлон урсах Чонгэчон голын нийт урт нь 5.84 километр, дээгүүрээ 22 гүүртэй аж. Чонгэчонруу нэвтрэх нийт 55 зам байх ба гол дагуу нийт 12 усан оргилуур байрладаг. Голын ус тунгалаг учир энд олон төрлийн загас жараахай амьдардаг. Голын эрэг дагуу явган хүний зам учир энэхүү гол нь хот доторх цэцэрлэгт хүрээлэнгийн үүргийг гүйцэтгэж байна.

Хуудас: 1 - 20