KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

“Догсүгүн” ордон музей

  •   02-751-0734
  •   
  •   
  •   
  •   99, Sejong-daero, Jung-gu, Seoul, Republic of Korea

“Догсүгүн” ордон нь Жүнгү дүүргийн Сэжун өргөн чөлөөнд байрлах эртний ордон бөгөөд Сөүл хотын 5 том ордон болох Гёнбуггүн, Чандоггүн, Чангёнгүн, Догсүгүн, Гёнхигүн орднуудын нэг юм. Анхнаасаа хааны ордны зориулалттай барилга биш боловч 1592 онд Японтой дайтах үед Ханян-ы хааны ордон галд бүхэлдээ шатсанаар уг ордонг 1593 оноос эхлэн хааны зуны ордон болгон ашиглаж эхэлжээ. Түүнээс хойш нэг хэсэг зуны ордноор ашиглагдаж байгаад Гужун хаан Оросоос эргэн ирж дахин хааны ордон болгон ашиглах болжээ. Ордны уг нэршил нь “Гён-Үнгүн” бөгөөд 1907 онд хаан энэ газар амьдрахдаа ордны нэрийг “Догсүгүн” болгон өөрчилжээ. 1963 онд ордныг түүхийн 124 дэхь олдвороор бүртгэжээ.