KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Coex Аквариум

  •   02-700-7200
  •   513, Yeongdong-daero, Gangnam-gu, Seoul, Republic of Korea

COEX Аквариум нь хот доторх аварга том далайн амьтны парк юм. Ойролцоогоор 3000 орчим тонн усанд 650 төрлийн 40,000 орчим далайн амьтан энд амьдардаг. Урдын үзмэрийн хэлбэрээс өөр бодитоор мэдэрч үзэх боломжтойгоор байгуулагдсан Солонгосын хамгийн анхны аквариум юм. Үзэгчид Andes-ийн нурууны өндөрлөг газар, Амазоны усан ой, далайн гүн зэргийг биеэр мэдрэх боломжтой. Загас болон шумбагчийн хамтарсан үзүүлбэр, аварга загас театрт кино үзэх зэрэг олон сонирхолтой  хөтөлбөрүүд байдаг учир үүнд ялангуяа бяцхан хүүхдүүд маш их дуртай.