KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Содэмүн тусгаар тогтнолын цэцэрлэг

  •   02-364-4686
  •   
  •   
  •   
  •   251, Tongil-ro, Seodaemun-gu, Seoul, Republic of Korea

Тусгаар тогтнолын цэцэрлэгт хүрээлэн нь 1945 оны 8-р сарын 15-ны чөлөөлөгдөх өдөр хүртэл олон олон эх орончид болон 1960 оны үед улс төрийн хэрэгтнүүдийг хорих Сөүл хотын шорон байсан газар юм. Сөүл хотын шоронг 1987 оны 11-р сард Гёнги аймгийн Ыван хотруу шилжүүлэн улмаар хорих анги, цаазын тавцан, газар доорх эмэгтэйчүүдийн хорих зэргийг сэргээн, Табгул цэцэрлэгт хүрээлэнд 3.1-ний хөдөлгөөний дурсгалын хөшөөг шилжүүлжээ, 1992 онд Ён-ынмүн Жүчу(Жусоны үеийн чулуун хаалга)-тай уялдуулан 1992 оны 8-р сарын 15-ны өдөр тусгаар тогтнолын цэцэрлэгт хүрээлэн болгожээ.     
Тусгаар тогтнолын холбооноос 1895 онд бүтээн байгуулсан тусгаар тогтнолын хаалга(32-р түүхийн олдвор) байх бөгөөд Жусоны үед хятадын элч төлөөлөгчдийг угтан авдаг байсан тусгаар тогтнолын байр(тухайн үед Мухуагуан хэмээдэг байсан)-ыг 1996 онд сэргээн засварлаж, дотор нь  эх орныхоо төлөө амь үрэгдсэн эх орончдын нэр бүхий 2327 пайзыг байрлуулсан байна. Тусгаар тогтнолын хаалганы өмнө Ён-ынмүн Жүчу Жусоны үеийн чулуун хаалга(түүхийн 33 дугаар олдвор) байрладаг. Түүнээс гадна эх орончдын дурсгалын хөшөө, 3.1-ны тусгаа тогтнолын тунхагийн дурсгалын хөшөө, Со Жэпил докторын дурсгалын хөшөө зэрэг байдаг. Мөн Японы түрэмгийлэлд автсан эх орноо чөлөөлөхийн төлөө тэмцэж яваад алтан амиа алдсан эх орончдын гэгээн алдрыг хүндэтгэн Содэмүн дүүрэгт Содэмүн шоронгийн түүхийн музейг тусгайд нь ажиллуулж байна.