KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

“Гёнхигүн” ордон музей

  •   02-724-0274~6
  •   45, Saemunan-ro, Jongno-gu, Seoul, Republic of Korea

“Гёнхигүн” ордон нь Сөүл хотын 5 том ордон болох Гёнбуггүн, Чандоггүн, Чангёнгүн, Догсүгүн, Гёнхигүн орднуудын нэг бөгөөд 1617 онд  (Гуанхэгүний 9-р он) баригдаж эхлэн 1623 онд (Гуанхэгүний 15-р он) дууссан юм. Жусоны сүүл үед хааны зуны ордон байсан ба уг ордон нийслэлээс баруун зүгт байрладаг учир “Согуол” буюу “баруун зүгт байрлах ордон” хэмээн нэрийддэг аж.  1980 онд Гёнхи ордны туурийг түүхийн 271-дахь олдвороор бүртгэн, 1985 онд цэцэрлэгт хүрээлэн болгож, улмаар Сөүл хот 1987 оноос эхлэн “Гёнхигүн” ордны туурьд малтлага хийн сэргээн засварлах ажлыг явуулж 2002 оноос эхлэн иргэдэд нээн дэлгэжээ.