KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Жилийн 4 улиралд хэзээ ч очсон үзэсгэлэнтэй Солонгос

  •   02-2153-0000
  •   Eulji-ro 7-ga, Jung-gu, Seoul

Dongdaemoon Design Plaza (DDP) -ийн байршил нь түүхэн, соёлын газар бөгөөд Сөүлийн Жосеон гүрний цайз болон Dongdaemoon цэнгэлдэх хүрээлэн байсан түүхэн дурсгалт газар дээр 2014 онд сүндэрлэн боссон юм. Энэхүү хэлбэрт үл баригдах барилга нь дэлхийд танигдсан алдарт архитектор Заха Хадид-н үлдээсэн сүүлийн хэдэн бүтээлүүдийн нэг бөгөөд маш олон жуулчид зөвхөн энэ гайхамшигтай барилгыг үзэхээр Солонгос орныг сонгон аялаж байна. Энэ барилгын бас нэгэн гайхалтай зүйл болох пасад нь 45133 ширхэг дахин давтагдашгүй хөнгөн цагаан хавтангаар хийсэн ба дотоод орон зай нь сансрын хөлөг эсвэл эхийн хэвлийд байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг ажээ. Dongdaemoon Design Plaza-д амьд тоглолт, явуулын хоолоор үйлчилдэг ачааны машин, Солонгосын уламжлалт болон соёлын дурсгалт үзэсгэлэн, Jean Paul Gaultie and Louis Vuitton зэрэг шилдэг загварын үзэсгэлэн зэргийг үзэх боломжтой. Мэдээж хэрэг алдарт бөөний зах болох Dongdaemoon Market эсрэг талд нь байрладаг ба Солонгост очсон хүн бүхний заавал очих газруудын нэг юм.

INFO: 02-2153-0000
WEB: ddp.or.kr
LOCATION: Eulji-ro 7-ga, Jung-gu, Seoul