Канвон муж (Gangwon–do)
Өмнөд Солонгосын муж болох Кангвон бол Өмнөд Солонгосын зүүн хойд хэсэгт орших уулархаг, ойт муж юм. Пёнчан мужийн Ёнпён, Алпенсиа цанын баазууд нь 2018 оны өвлийн олимп зохион байгуулагдсан газар юм. Алдартай Сеораксан ууланд үндэсний цэцэрлэгт хүрээлэн байх бөгөөд сүм хийд, халуун рашаантай. Одаесан үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мөн адил Буддын сүм болон түүхэн дурсгалт газрууд одоог хүртэл үзэсгэлэнтэй хэвээр жуулчдын анхаарлыг татаж байна. Өвлийн улиралд Elysian Gchchon цанын бааз, Vivaldi Park Ski World нь өдөр, шөнөгүй ажилладаг бөгөөд Welli Hilli Park нь сноуборд-н тусгай замтай гээд өөр өөрийн онцлогтой байдаг. Мөн Кангнен далайн эрэг нь жилийн 4 улирал үзэсгэлэнтэй бөгөөд Солонгосчууд болон жуулчдын хамгийн ихээр очих дуртай газар юм. Газар нутгийн 82-оос дээш хувь нь уулархаг Канвонду бол цээж тэнийх цэлгэр зүүн тэнгис нь зуны бүгчим халуунаас дайжихад яг тохирдог ба Сорагсан уул, Удэсан уул зэрэг уулс бартаа ихтэй боловч үзэмжээрээ гайхалтай. 2018 оны Пёнчан өвлийн олимп зохион байгуулагдсан газар учраас өвлийн спортоор хичээллэх боломжтой цанын резорт ихтэй. Солонгосын байгалийн сайхныг үзэхийг хүсвэл Канвонду аймгийг зориорой.