KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Нүүр Үзэх зүйлс Инчон хот

Сөүл хот

Сөүл хот (Seoul) улсынхаа өрнө умард хэсэгт Кёнги аймгаар хүрээлэгдэн, Инчонь хоттой хаяа залган оршдог. Хотын харьяалах талбай 605 км² байна. Засаг захиргааны хуваариар улсын нэгдүгээр дэсийн нутаг болох онцгой хот юм. 10 сая хүн оршин сууж байгаагаараа улсдаа тэргүүлэх бөгөөд дэлхийд 8-р байрт жагсах их хот болно. Сөүлийн эргэн тойронд хотын бөөгнөрөл бий болсон бөгөөд энэхүү Сүдугвонь бүсэд улсын тал хувь буюу 25 сая хүн оршин сууж байна. Хотын төвдөө олон зуун жилийн өмнө баригдсан таван хааны ордонтой. Мөн шөнийн цагаар ч гэсэн өдөр шиг л дэлгүүр хэсч олон төрлийн амтат хоол идэнгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх газрууд байдаг. К-поп болон олон ангит киногоороо дэлхийг байлдан дагуулж буй 10 сая хүн амтай, сэтгэл булаам, гайхалтай хот юм. Сөүл нь Жусоны хаант улсын үе (1392-1910 он)-ийн Ханян хотоос өнөөг хүрсэн 600 гаруй жилийн түүхтэй. Цаг хором тутамд хөгжин өөрчлөгдөж байгаа ч өнгөрсөн түүх соёлоо орчин үеийн өнгө төрхтэй хослуулж гайхалтай хадгалж ирсэн хот юм.

Инчон хот

Инчон хот (Incheon) нь нийслэл болох Сөүл хоттой залгаа бөгөөд эрт дээр үеэс зам тээврийн төв хот байсан ба Сөүл хот руу хурдны галт тэрэг болон метрогоор шууд холбогдох ба олон улсын нисэх буудал, казино, спа, гольфийн талбай төдийгүй далайтай залгадаг гэдгээрээ аялал жуулчлал болон бүх төрлийн тээврийн огтлолцол болсон том хот юм. Мөн Инчеон хотод алдартай Хятад таун байдаг. Эндхийн хятад хорооллоос 100 гаруй жилийн түүхийн ул мөрийг харж болно. Дэлхийд цор ганц хуваагдмал улс буюу хоёр Солонгосын хилийн зурвас DMZ энд байрладаг. Сөүл хотын дагуул хот гэгддэг Кёнгиду аймаг нь түүх соёл, байгалийн цогцолбор газар ихтэй. Олон янзын темапаркаас эхлээд олон ангит киноны зураг авалтын газруудыг үзэх зэрэг гайхамшигт аяллыг хийх боломжтой. Инчон нь Сөүлийн баруун зүгт байрлах боомт хот бөгөөд нээгдсэн цагаасаа эхлэн дэлхий дахинтай харилцах цонх болж ирсэн.

Кёнги муж

КЁНГИ МУЖ (Gyeonggi–do)

Нийслэл Сөүлийг хүрээлэн байдаг Кёнги муж ба Инчон хотод нийтийн тээврээр хялбархан хүрэх боломжтой түүхэн дурсгалт газрууд олон бий. Инчон бол далайн боомт хот бөгөөд 1883 оноос хойш дэлхийн далайн тээврийн чухал боомт, бараа таваарын асар том агуулахын үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Мөн энэ хотод 100 жилийн түүхтэй Хятад хороолол байдаг ба хойд зүгт хоёр Солонгосыг заагладаг Цэрэггүй бүс (DMZ) болон энх тайвны билэгдэл болсон дурсгалт газрууд бий. Кёнги муж нь түүх, урлаг соёл болон байгалийн олон дурсгалт газруудаараа алдартай. Сэдэвчилсэн паркууд болон кино зураг авалтын талбай гээд сонирхолтой бөгөөд үзүүштэй газрууд олон бий.

Бусан хот

Бусан хот (Busan)     

Солонгосын 2 дахь том хот болох Бусан нь далайн боомт хот гэдгээрээ олонд танигдсан бөгөөд хотыг зорин ирсэн хүн бүрийг амтат хоол, төрөл бүрийн сонирхолтой аяллууд хүлээж байдаг ажээ. Хотын бахархал болсон уламжлалт худалдааны зах, амттай хоолоороо алдартай гудамж болон далайн эргийн наран шарлагын газрууд нь газар газрын жуулчдын сэтгэлийг татдаг ажээ. Мөн Бусан хотын тэнгэр баганадсан, орчин үеийн  хээнцэр барилгууд нь Солонгос улсад хамгийн алдартай газруудын нэг юм. Азийн томоохон кино наадмуудын нэг болох Бусаны Олон Улсын Кино Наадам нь энэ хотод зохион байгуулагддаг олон арга хэмжээнүүдийн нэг билээ.

Жэжү арал

Жэжү арал (Jeju Island) бол галт уулын идэвжлээр үүссэн арал юм. Өвөрмөц газрын бүтэц, байгалийн үзэсгэлэнт тогтоц, галт уулын гаралтай агуй болон хадан цохионууд нь ЮНЕСКО-ын Дэлхийд өвд бүртгэгдсэн байдаг. 360 гаруй галт уулын гаралтай тогоо бүхий толгодууд (Халла галт уулын идэвхжлээс үүссэн тогоо бүхий толгодууд) болон “Жэжү Уллэ” явган аялалын маршрутыг энд дурдаж болно. Мөн байгалийн үзэсгэлэнт газрууд, сэдэвчилсэн паркууд, резорт, музей болон сонирхолтой аялалын газруудаар зочилж болно. Арлын хаанаас ч амтат кофетой буйдхан газрууд, хоолны газар, жижиг дэлгүүрээр үйлчлүүлж болдог нь газар газрын жуулчдыг сэтгэлийг татсаар байна.

Канвон муж

Канвон муж (Gangwon–do)

Өмнөд Солонгосын муж болох Кангвон бол Өмнөд Солонгосын зүүн хойд хэсэгт орших уулархаг, ойт муж юм. Пёнчан мужийн Ёнпён, Алпенсиа цанын баазууд нь 2018 оны өвлийн олимп зохион байгуулагдсан газар юм. Алдартай Сеораксан ууланд үндэсний цэцэрлэгт хүрээлэн байх бөгөөд сүм хийд, халуун рашаантай. Одаесан үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мөн адил Буддын сүм болон түүхэн дурсгалт газрууд одоог хүртэл үзэсгэлэнтэй хэвээр жуулчдын анхаарлыг татаж байна. Өвлийн улиралд Elysian Gchchon цанын бааз, Vivaldi Park Ski World нь өдөр, шөнөгүй ажилладаг бөгөөд Welli Hilli Park нь сноуборд-н тусгай замтай гээд өөр өөрийн онцлогтой байдаг. Мөн Кангнен далайн эрэг нь жилийн 4 улирал үзэсгэлэнтэй бөгөөд Солонгосчууд болон жуулчдын хамгийн ихээр очих дуртай газар юм. Газар нутгийн 82-оос дээш хувь нь уулархаг Канвонду бол цээж тэнийх цэлгэр зүүн тэнгис нь зуны бүгчим халуунаас дайжихад яг тохирдог ба Сорагсан уул, Удэсан уул зэрэг уулс бартаа ихтэй боловч үзэмжээрээ гайхалтай. 2018 оны Пёнчан өвлийн олимп зохион байгуулагдсан газар учраас өвлийн спортоор хичээллэх боломжтой цанын резорт ихтэй. Солонгосын байгалийн сайхныг үзэхийг хүсвэл Канвонду аймгийг зориорой.

Тэгү хот

Сөүл, Бусан, Инчон зэрэг хотуудын адилаар Тэгү бол Солонгосын томоохон хотуудын нэг юм. Тэгү хот нь 4 талаараа уулаар хүрээлэгдсэн өнгөрсөн бөгөөд одоо цаг, уламжлалт болон орчин үеийн соёлын хоорондын тэнцвэрт байдлын үлгэр жишээ болсон газар юм. Хойд Кёнсан мужид Солонгосын уламжлалт болон Күнзийн соёлын дурсгалууд үлэмж олноороо хадгалагдан өнөөдрийг хүрсэн байдаг. Мөн Кёнжү хот нь мянган жилийн түүхтэй эртний хот гэдгээрээ алдартай бөгөөд Чусон улсын (1392-1910 он) үеийн уран зохиол болон Күнзийн сургаалын өлгий нутаг Андун тай та энд танилцах болно. Түүнээс гадна Хойд Кёнсан мужийн алдартай хотын нэг Ёнгжү хотын түүхээр аялаарай.

Хойд Кёнсан муж

Хойд Кёнсан муж гэгддэг Хойд Кёнсан нь Өмнөд Солонгосын зүүн хэсэгт оршдог муж юм. Тус муж нь 1896 онд хуучин Кёнсан мужийн хойд талаас үүсч, 1945 онд 2  улс хуваагдах хүртэл Солонгосын муж байсан бөгөөд  дараа нь Өмнөд Солонгосын нэг хэсэг болжээ. Дэгу хот нь 1896-1981 оны хооронд Хойд Кёнсангийн мужийн нийслэл байсан боловч 1981 оноос хойш тусдаа хот болон салж мужийн нэг хэсэг болоогүй байна. 2016 онд мужийн нийслэл Дэгу хотоос Андонг руу нүүжээ. Тус мужийн нутаг дэвсгэр нь 19,030 хавтгай дөрвөлжин км бөгөөд энэ нь Өмнөд Солонгосын нийт нутгийн 19.1 хувийг эзэлдэг.

Өмнөд Кёнсан муж

Солонгосын зүүн эргийн газар нутагт хамаарах Өмнөд Кёнсан муж бол далайн эргийн үзэсгэлэнт газруудаараа алдартай муж юм. Түүний нэг бол далайн эргийн дагуу орших Халлёхэсанг үндэсний цэцэрлэгт хүрээлэн бөгөөд олон жижиг арлуудыг тойрсон усан аялал зохиогддог. Бас нэгэн далайн эргийн гайхалтай байгалийн тогтоцтой газар бол “Дорнын Наполи” хэмээгддэг Тунг-Ёнг хот бөгөөд Жусон улсын үед тэнгисийн цэргийн байлдааны талбар болдог байв. Түүнээс гадна далайн эргийн дагуу орших Үлсан, Кожэ зэрэг хотуудаар аялахад ёр бусын үзэсгэлэнтэй дүр зургийг камерынхаа дуранд буулгах боломжтой бөгөөд эдгээр хотууд мөн аж үйлдвэрлэлийн томоохон бүс нутаг гэдгээрээ алдартай.

Үлсан хот

Үлсан хот буюу Үлсан метрополит хот нь Өмнөд Солонгос улсын 8-н хотын нэг бөгөөд нийт 1.1 сая хүн амтай. Үлсан хот нь өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт байрлах ба урд талаараа Бусан, хойд талаараа Кёнжүтэй залгадаг. Үлсан бол Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн хот хэмээгддэг бөгөөд цахилгаан станц,  дэлхийн хамгийн том автомашин угсрах үйлдвэр болох Hyundai Motor Company, Hyundai Heavy Industries, дэлхийн хамгийн том усан онгоцны үйлдвэр, дэлхийд гурав дахь томоохон газрын тос боловсруулах үйлдвэр байдаг бөгөөд 2017 оны байдлаар Үлсан хотын нэг хүнд ногдох ДНБ нь 65,093 доллар байсан нь Өмнөд Солонгосын аль ч бүс нутагт байхгүй хамгийн өндөр үзүүлэлт байв. Кёнсаннамду аймаг нь өмнөд тэнгистэй хиллэдэг  үзэсгэлэнт далайн эрэг ихтэй. Түүний дундаас Ханрехэсан үндэсний цэцэрлэгт хүрээлэнд арал хооронд явдаг завинд суун, өмнөд тэнгисийн үзэсгэлэнт байгалийг харж болно. Жусоны үед эх орноо хамгаалахын тулд далайн ширүүн тулаан өрнөдөг байсан Тунён бол Азийн Наполи гэж нэрлэгддэг. Боомтын орчин маш сайхан, далай болон хуурай газар зохицсон зураг шиг төрхийг бий болгохоос гадна Үлсан болон Коже гэх зэрэг дэлхий даяар алдартай аж үйлдвэрийн хот энд байдаг. 

Хойд Жолла муж

Жолла муж нь Солонгосын уламжлалт соёлыг сайтар хадгалсан муж бөгөөд найрсаг зочломтгой ардуудаараа жуулчдын хайрыг татдаг билээ. Жонжү хотын Хануг тосгонд Солонгос ардын аж байдалтай танилцаж, үндэсний хувцас гоёлтой нь танилцаарай. Мөн энэ нутгийн алдарт домог болох “Чүнян бүсгүйн домог” зохиолын үйл явдал өрнөдөг Намвонд очиж зохиолын гол баатруудын түүхийг өгүүлэх газруудтай танилцаж болно.Жолла муж нь Солонгосын уламжлалт соёлыг сайтар хадгалсан муж бөгөөд найрсаг зочломтгой ардуудаараа жуулчдын хайрыг татдаг билээ. Жонжү хотын Хануг тосгонд Солонгос ардын аж байдалтай танилцаж, үндэсний хувцас гоёлтой нь танилцаарай. Мөн энэ нутгийн алдарт домог болох “Чүнян бүсгүйн домог” зохиолын үйл явдал өрнөдөг Намвонд очиж зохиолын гол баатруудын түүхийг өгүүлэх газруудтай танилцаж болно.

Өмнөд Жолла муж

Өмнөд Жолла муж нь 1,902,324 хүн амтай бөгөөд 12,247 км² газар нутагтай бөгөөд Солонгосын хойгийн баруун өмнөд хэсэгт байрлах Хонам мужид байрладаг.  

Гванжу хот

Урлаг соёлын өлгий нутаг болсон Гуанжү хот нь олон улсын урлагийн “Гуанжү Биэналлэ” үзэсгэлэнгээрээ хосгүй алдартай билээ. Та энд хэдэн зуун том жижиг арал бүхий өмнөд тэнгисийн булан, Рамсарын Конвенцоор олонд танигдах болсон Сүнчонман тохой болон Бусоны ногоон цайны талбай зэрэг нүд баясам байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах болно. “Намд-ду фүүд” буюу “Өмнөд нутгийн зоог” нэрээрээ алдаршсан энэ нутгийн арааны шүлс асгарам тансаг зоогийг амтлахгүй өнгөрч яавч болохгүй. Энэ нутагт та амтат хоолны эрэлд гарсан адал явдалт аялал зохиогоод үзээрэй.

Хойд Чүнчон муж

Хойд Чүнчон муж (Chungcheongbuk–do) нь томоохон нуур болон уулсаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт нутаг юм. Хүн ам цөөтөйд тооцогддог энэ мужид “Данянын 8 Гайхамшиг”, Чүнжүху нуур, Суннисан уул, Гусү Агуй гэх зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд болон жил бүрийн 8 дугаар сард уламжлагдан зохион байгуулагддаг Жэчон Олон улсын хөгжмийн болон кино наадам зэргээрээ алдартай аяллын бүс нутаг юм. Хойд Чүнчон муж нь олон тооны түүхийн дурсгалт газруудтай учир ихэвчлэн телевизийн кино, драмын зураг авалт хийсэн газруудаараа алдартай.

Өмнөд Чүнчон муж

Сөүл хотоос KTX буюу хурдны галт тэргээр дөнгөж 1 цаг яваад хүрэх газарт орших Тэжон хот бол Солонгосын шинжлэх ухаан, технологийн шилдэг их сургууль болох KAIST (Солонгосын шинжлэх ухаан, технологийн сургууль) байрладаг тээврийн үндсэн огтлолцол цэг бүхий хот юм. Мөн Солонгосын төвд орших халуун рашаан, резорт болон амралтын газар ихтэй амралт зугаалгын алдартай газар юм. Тэжон хотоос баруун тийш өмнөд Чүнчон мужийн харъяа газар нутаг залгадаг бөгөөд эндхийн Шар тэнгисийн эрэг дээрх наран шарлагын газрын тэнгисийн хаяан цаад руу нар жаргах нь ер бусын үзэсгэлэнтэй зураглалыг бүрдүүлдэг. Жил бүрийн 7-р сард өмнөд Чүнчон мужийн далайн шаварлаг эрэг дээр гадна дотнын жуулчид, аялагчид цуглан бие биедээ шавар түрхэж нааддаг Бурёнг шавраар наадах баяр зохион байгуулагддаг. Гунгжү хот бол Бэкжэ вант улс (МЭӨ 18-МЭ 660 он)-ын нийслэл хот байсан бөгөөд эртний Солонгос үндэстний түүхийн өлгий нутаг юм. Бүрёд эртний дурсгалт газрууд болон вант улсын сүр жавхлант түүхийг илтгэсэн түүхэн газрууд их бий.

Тэжон хот

Сөүл хотоос KTX буюу хурдны галт тэргээр дөнгөж 1 цаг яваад хүрэх газарт орших Тэжон хот бол Солонгосын шинжлэх ухаан, технологийн шилдэг их сургууль болох KAIST (Солонгосын шинжлэх ухаан, технологийн сургууль) байрладаг тээврийн үндсэн огтлолцол цэг бүхий хот юм. Мөн Солонгосын төвд орших халуун рашаан, резорт болон амралтын газар ихтэй амралт зугаалгын алдартай газар юм. Тэжон хотоос баруун тийш өмнөд Чүнчон мужийн харъяа газар нутаг залгадаг бөгөөд эндхийн Шар тэнгисийн эрэг дээрх наран шарлагын газрын тэнгисийн хаяан цаад руу нар жаргах нь ер бусын үзэсгэлэнтэй зураглалыг бүрдүүлдэг. Жил бүрийн 7-р сард өмнөд Чүнчон мужийн далайн шаварлаг эрэг дээр гадна дотнын жуулчид, аялагчид цуглан бие биедээ шавар түрхэж нааддаг Бурёнг шавраар наадах баяр зохион байгуулагддаг. Гунгжү хот бол Бэкжэ вант улс (МЭӨ 18-МЭ 660 он)-ын нийслэл хот байсан бөгөөд эртний Солонгос үндэстний түүхийн өлгий нутаг юм. Бүрёд эртний дурсгалт газрууд болон вант улсын сүр жавхлант түүхийг илтгэсэн түүхэн газрууд их бий.

Үллынду арал

Үллөнду арал (울릉도)

Галт уулын идэвхжлээр үүссэн эдгээр арлууд Солонгосын зүүн эргээс зайтай Зүүн тэнгист байдаг. “Уллөн”
арлын галт уулын идэвхжлээр үүссэн өвөрмөц тогтоцтой хадан цохионууд болон эдгээр хадан цохиогоор дамжин өнгөрөх явган аяллын зам, далайн үзэсгэлэнт төрхөөрөө алдартай билээ. Харин Дугду арал бол Уллын арлаас зүүн зүгт 87,4км зайд оршин Солонгосын тэнгисийн хамгийн зүүн хэсгийн алслагдсан арал юм.

Сэжун хот

Сежун хотыг Солонгосын өнөөгийн нийслэл буюу хамгийн том хот болох Сөүл дэх түгжрэлийг намжаах, улсын төв бүс дахь хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Өмнөд Солонгос, Хойд Чүнчонг мужийн нутгаас Өмнөд Солонгосын шинэ хот болж 2007 онд үүссэн. 2012 оноос хойш Өмнөд Солонгосын Засгийн газар болон яам, агентлагуудыг Сежун руу нүүлгэн шилжүүлсэн боловч ихэнх нь бусад хотод буюу Сөүлд Үндэсний ассемблейдаа үйл ажиллагаа явуулсаар байна. Сежунг нь 281,120 хүн амтай (2017) бөгөөд 465.23 км2 газар нутагтай (179.63 хавтгай дөрвөлжин) бөгөөд энэ нь Өмнөд Солонгосын хамгийн бага хүн амтай, хамгийн жижиг засаг захиргааны нэгдэл юм. Хотын бүтээн байгуулалтыг 2030 онд дуусгахаар төлөвлөж байна.
 

Дугду арал

 Дугду арлын эргэн тойронд нь маш жижигхэн 89 жижиг арал байдаг бөгөөд энэхүү арал нь байгалийн өвөрмөц тогтоцтойгоос гадна олон амьтан ургамалтай учир шувууд ихээр ирж нүүдэллэдэг байна. Солонгосын хойгоос Японы эзлэн түрэмгийлэлд өртсөн хамгийн анхны нутаг гэгддэг. Дугду арлын тухай үнэн түүхийг өгүүлэхэд эрт дээр үеэс Дугду арал нь олон янзаар нэрлэгдэж ирсэн байдаг ч хамгийн ихээр танигдсан нь Ү Сан Ду юм. Энэ нэрээрээ хамгийн удаан нэрлэгдэж байсан гэдэг. Харин Дугду хэмээн нэрийдсэнээс хойш өдгөө зуун жилийн нүүр үзэж байгаа бөгөөд чулуу ихтэй учир Дугду буюу Чулуун арал гэж нэрлэсэн юм байна.  Дугду арлаас Үллөнду арал хүртэл 87,4 км-ийн зайтай. Тийм ч хол биш учир тэнгэр цэлмэг байх үед Үллөнду арлаас Дугду арал харагддаг байна.