Дугду арлын эргэн тойронд нь маш жижигхэн 89 жижиг арал байдаг бөгөөд энэхүү арал нь байгалийн өвөрмөц тогтоцтойгоос гадна олон амьтан ургамалтай учир шувууд ихээр ирж нүүдэллэдэг байна. Солонгосын хойгоос Японы эзлэн түрэмгийлэлд өртсөн хамгийн анхны нутаг гэгддэг. Дугду арлын тухай үнэн түүхийг өгүүлэхэд эрт дээр үеэс Дугду арал нь олон янзаар нэрлэгдэж ирсэн байдаг ч хамгийн ихээр танигдсан нь Ү Сан Ду юм. Энэ нэрээрээ хамгийн удаан нэрлэгдэж байсан гэдэг. Харин Дугду хэмээн нэрийдсэнээс хойш өдгөө зуун жилийн нүүр үзэж байгаа бөгөөд чулуу ихтэй учир Дугду буюу Чулуун арал гэж нэрлэсэн юм байна. Дугду арлаас Үллөнду арал хүртэл 87,4 км-ийн зайтай. Тийм ч хол биш учир тэнгэр цэлмэг байх үед Үллөнду арлаас Дугду арал харагддаг байна.