KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Тэгү

Тэгү хот нь Сөүл, Бусан, Инчон хотуудтой адил Солонгосыг төлөөлөх том хот юм. Дөрвөн талаараа уулаар хүрээлэгдсэн хотгор газар байрлах ба өнгөрсөн ба одоо, уламжлалт ба орчин үеийн тэнцвэртэй зохицуулан хадгалж иржээ. Кёнсанбүгду аймагт Солонгосын уламжлалт соёл болон Күнзийн соёлын ул мөр их үлдсэн газар билээ. 1000 жилийн түүхтэй эртний хотын ул мөр үлдсэн Кёнжү хот, Жусоны үеийн (1392-1910) Күнзийн соёл болон эрдэм соёлын төв болсон Андун, Ёнжү зэрэг хотууд эдний  төлөөлөл юм. Тэгү нь Дорно дахины анагаах ухааны соёлын төв гэдгээрээ алдартай.