Сөүл хотоос KTX буюу хурдны галт тэргээр дөнгөж 1 цаг яваад хүрэх газарт орших Тэжон хот бол Солонгосын шинжлэх ухаан, технологийн шилдэг их сургууль болох KAIST (Солонгосын шинжлэх ухаан, технологийн сургууль) байрладаг тээврийн үндсэн огтлолцол цэг бүхий хот юм. Мөн Солонгосын төвд орших халуун рашаан, резорт болон амралтын газар ихтэй амралт зугаалгын алдартай газар юм. Тэжон хотоос баруун тийш өмнөд Чүнчон мужийн харъяа газар нутаг залгадаг бөгөөд эндхийн Шар тэнгисийн эрэг дээрх наран шарлагын газрын тэнгисийн хаяан цаад руу нар жаргах нь ер бусын үзэсгэлэнтэй зураглалыг бүрдүүлдэг. Жил бүрийн 7-р сард өмнөд Чүнчон мужийн далайн шаварлаг эрэг дээр гадна дотнын жуулчид, аялагчид цуглан бие биедээ шавар түрхэж нааддаг Бурёнг шавраар наадах баяр зохион байгуулагддаг. Гунгжү хот бол Бэкжэ вант улс (МЭӨ 18-МЭ 660 он)-ын нийслэл хот байсан бөгөөд эртний Солонгос үндэстний түүхийн өлгий нутаг юм. Бүрёд эртний дурсгалт газрууд болон вант улсын сүр жавхлант түүхийг илтгэсэн түүхэн газрууд их бий.