KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Нүүр Үзэх зүйлс Хойд Чүнчон муж

Үзвэр

Дэчон нуур

1980 онд Дэчон далан баригдаж дуусах үед буй болсон Дэчон нуур нь Хойд Чүнчон аймгийн Чонжү хот, Угчон сум, Бу-ын сум болон Дэжон дагуул хот зэрэг 72.8 километр квадрат талбайг хамрана.

"Мүни" соёлын цогцолбор газар

Хойд Чүнчон аймгийн Чонвон суманд Солонгосын соёлын өвийг хамгаалан хадгалах зорилгоор 1997 онд байгуулсан соёлын цогцолбор газар юм. 33000 пён талбайг хамрах уг цогцолборт Солонгосын соёл, түүх дурсгалтай холбогдолтой бүхий л байгууламжууд баригдсан байдаг.

Са-ин хадан хавцал

Данян хотын Са-ин хад нь сүрлэг өндөр төрхөөрөө гайхуулах чулуун хавцал юм. Танян-ын алдартай 8 дурсгалт газрын 5 дугаарт хэлэгддэг уг хадны гайхалтай төрхийг бишрэн Данвон Ким Хунду зураач хадны зургийг зурсан бөгөөд тус зургийг үзсэн Чүса Ким Жонхи "тэнгэрээс заяасан зураг." мэт үзэсгэлэнтэй газар гэж шагшин магтсан байдаг.

Сандансансон- Сандан уулын хэрэм

Сандансансон-ы байсан газар Бэгжэ улсын үеэс шавар хэрэм байсан хэмээн таамагладаг. Уг шавар хэрмийг Чусоны Сүгжүн хааны 42-р онд чулуун хэрэм болгосон аж. Хэрэмний нийт талбай нь 12.6 га, тойрог нь 4,400 метр, өндөр нь 4.7 метр

Сүамгул ханан дээрх уран зургийн хотхон

Чонгжү хотын Ү ам ууланд байх тус тосгон нь Сүам 1-р гудамжинд байдаг учир Сүамгул хэмээн нэрлэжээ. Солонгосын дайны дараа дүрвэгсэд суурьших болсноор байгуулагдсан энэхүү тосгон нь 2007 онд олон нийтийн дүрслэх урлагийн төслөөр тосгоны газар бүрийн ханан дээр уран зураг зурагдаж

'Субэгсан' уулын Ёнхуа оргил

"Субэгсан цэцэрлэгт хүрээлэнд байрлах Ёнхуа оргил нь 4 улирлын бүхий л онцлог төрхийг өөртөө агуулсан бөгөөд эндээс байгалийн гоо үзэмжийг хүссэнээрээ мэдрэх боломжтой юм.

Ундаль агуй

Хойд Чүнчон аймгийн Таньяан хотын Ундаль агуй нь Ундаль уулын бэлд газар доор буй болсон байгалийн агуй юм. Гурван улсын үед бэхлэлт хийн Гугүрё-ын Жансү Ундаль-ын нэрээр "Ундаль уулын хэрэм(№264 дурсгалт газар)"-н доод хэсэгт байрлах "Ундаль Агуй" хэмээн нэрлэх болжээ.

Чүнжү нуурын аялалын усан онгоц

Чүнжү нуурын аялалын усан онгоцоор Чүнжү нуурыг тойрон байгалийн үзэсгэлэнт төрхийг харж болно. Чүнжү нууранд Солонгосын хамгийн том олон төрлийн зориулалттай усан далан, нуурын эргэн тойронд Вораг уулын цэцэрлэгт хүрээлэн, Чонпүн соёлын цогцолбор

Чүнжү Табпённи 7 давхар суврага

Чүнжү хотын Табпённи 7 давхар суврага нь Нэгдсэн Шилла улсын чулуун суврага бөгөөд Солонгосын төв хэсэгт байрладаг учир Төв Суврага хэмээн нэрлэх нь элбэг. Энэхүү чулуун суврага нь өнөөг хүртэл өвлөгдөн ирсэн Шилла улсын үеийн чулуун суврага

Чүнжү хотын Мирыг чулуу агуйн хийд

Чүнжү хотын Сүанбу мён(баг)-ы Мирыг ли(хороо)-д байрлах Мирыг чулуун агуй хийд нь чулуун бурханыг хамгаалах зорилгоор бүтээгдсэн Гурё-ын эхэн үеийн чулуун агуй хийдийн туурь юм.

Хуудас: 1 - 10