Бусан хот (Busan)
Солонгосын 2 дахь том хот болох Бусан нь далайн боомт хот гэдгээрээ олонд танигдсан бөгөөд хотыг зорин ирсэн хүн бүрийг амтат хоол, төрөл бүрийн сонирхолтой аяллууд хүлээж байдаг ажээ. Хотын бахархал болсон уламжлалт худалдааны зах, амттай хоолоороо алдартай гудамж болон далайн эргийн наран шарлагын газрууд нь газар газрын жуулчдын сэтгэлийг татдаг ажээ. Мөн Бусан хотын тэнгэр баганадсан, орчин үеийн хээнцэр барилгууд нь Солонгос улсад хамгийн алдартай газруудын нэг юм. Азийн томоохон кино наадмуудын нэг болох Бусаны Олон Улсын Кино Наадам нь энэ хотод зохион байгуулагддаг олон арга хэмжээнүүдийн нэг билээ.