KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Нүүр Үзэх зүйлс Үлсан хот

Үзвэр

Ганжолгуд

Ганжолгуд нь Солонгосын хамгийн түрүүнд наран мандахыг харах боломжтой газар гэдгээрээ алдартай. Энэ газарт Пуханы Хумигуд-аас ойролцоогоор 1 минут, Канг-Нын хотын Жондунжин-ээс 5 минутын өмнө нар манддаг. Олон хүн энэ газарт байрлах шуудангийн хайрцганд өөрийн хүсэл мөрөөдлөө бичсэн захидлыг хийгээд буцдаг. Мөн энд үзэсгэлэнт далайтай хамт үзэж сонирхох боломжтой уран баримлын цэцэрлэгт хүрээлэн байдаг.

Дэванам цэцэрлэгт хүрээлэн

Цэцэрлэгт хүрээлэнд далайн эргийн нарс мод, Дэван хад хөх далайтай хосолж гайхалтай үзэсгэлэнт төрхийг буй болгодог. Цэцэрлэгт хүрээлэнгийн орох хаалганаас гэрэлт цамхаг хүртэл 600м орчим өтгөн саглагар ойгоор хүрээлэгдсэн явган зам байх бөгөөд модот ойгоос гармагц эгц хадан хавцал, этгээд сонин хэлбэртэй чулуунууд овоорон харагдана. Хавар болоход цэцэрлэгт хүрээлэнг чиглэсэн зам дагуу интоорын модод цоморлигоо дэлгэж үзэмж нэмэх ба, зуны улиралд сэрүүн таатай орчныг эрэх аялагчид тэдгээр модны сүүдэрт сэрүүцэхээр олноор зорин ирдэг.

Жансэнпо халимны музей

Уг музей нь Солонгосын цорын ганц халимны музей юм. Энэ газар устаж буй нэн ховор дурсгалт зүйлсийг цуглуулан хадгалдаг. Мөн халимтай холбоотой мэлээллийг хүмүүст түгээдэг. Хүүхдүүд энд хүрэлцэн ирсэнээр Халимны тухай бүхий л сонирхолтой мэдээлэл, тус амьтны онцлог шинж, хэлбэр төрөл зэргээс суралцах боломжтой.

Үлсаны Бангүдэ хадны сүг зураг

Энэхүү хадны сүг зураг нь Үлсан хотын Тэхуа мөрний эхэд байрлах хадан дээр сийлсэн балар эртний түүхэн дуурсгалт хадны сүг зураг юм. Уг Зураг нь өргөөшөө 8м, уртаашаа 2м хэмжээтэй бөгөөд хурц иртэй сийлбэрийн хэрэгслээр зорж бүтээсэн байна. Хадан дээр бар, зэрлэг гахай, туулай зэрэг ан амьтан, мөн халим, яст мэлхий зэрэг далайн амьтад, төрөл бүрийн хээ угалз, ахуй амьдралын хэв маяг зэргийг сийлсэн байна.

Хуудас: 1 - 4