KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Нүүр Үзэх зүйлс Жэжү өөртөө засах муж

Үзвэр

Ёмижи Ботаникын цэцэрлэгт хүрээлэн

Жэжү арлынСогипу хотын Жүнмүн аялал жуулчлалын цогцолбор дотор байрлах Ёмижи ботаникын цэцэрлэгт хүрээлэн нь азидаа хамийн томд орох аялал жуулчлалын зориулалттай ботаникын цэцэрлэгт хүрээлэн юм.

Жэжүгийн Олле явган аяллын зам

Уг зам нь Жэжү арал дээрх явган аялал хийхэд тохиромжтой замуудыг сонгон байгуулсан явган аяллын маршрут юм. Олле гэдэг нь Жэжү арлын нутгийн аялгаар нарийн, хавчиг зам гэсэн утгатай ба их замаас гэрийн хаалга хүрсэн нарийхан замыг хэлдэг.

Жэжү дэх Жүнмүн, Тэпугийн хоорондох далайн эргийн дагуух Жүсэн Чолли дэ хэмээх чулуун баганат зам

Тус газар нь Согипу хотын Жүнмүн болон Тэпудун хорооны хоорондох 3.5 км орчим далайн эргийн зам дагуу сунаж тогтсон том, жижиг чулуун багана зам. Энэхүү баганууд нь Халла уулнаас урсан гарсан галт уулын лав царцаж тогтсон хэсэг бөгөөд цэнхэр далайтай

Жэжү дэх Тэди баавгайн музей

Жүнмүн аялал жуулчлалын цогцолбор дотор байрлах тус музей нь Солонгост хамгийн анхдагч бөгөөд хамгийн томд орох Тэди баавгайн музей юм. 9900 метр квадрат талбайтайгаар 2001.4.24-нд байгуулагдсан тус газар нь өнгөрсөн 100 жилийн хугацаанд

Манжангул агуй

Манжангүл нь Жэжү арлын Жэжү хотын Гүжуаыбд байрлах галт уулын лаваас бүтсэн арал юм. Нийт 8928 метрийн урт, 2~23 метрийн өргөнтэй, таазны өндөр 2~30 метрт хүрдэг дэлхийд томоороо 4-рт ордог.

Мараду арал

Уг арал нь Жэжү аймгийн Согипу хотын Тэжоныбын далайн эргийн ойролцоо байрлах бөгөөд Солонгосын хамгийн өмнө зүгт байрлах ба нийт 0.3 км2 талбайтай, эргийн урт нь 4.2 км, 100 гаруй хүн оршин суудаг арал юм.

Сарёни ойн жим

Уг ойн жим нь Жэжү хотын Бунэ хорооны Бижарим замаас Согипу хотын Намвоныбын Ханнамригийн Сарёни хүртэл үргэлжлэх шигүү ойн жим бөгөөд нийт 15 километрын урттай, далайн түвшнээс дээш 550 метр өндөрт байрладаг.

Сонсан наран ургах оргил

Жэжүгийн зүүн талын үзүүрт дүнхийх том хадан уулыг хэлдэг бөгөөд анх далай дээрх галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн арал байсан хэдий ч цагийн явцад элс, хайрга бөөгнөрсөөр эх газартай холбогдсон.

Үду арал

Тус арал нь Жэжү арлын зүүн үзүүрт байрлах нэлээн том арал юм. Арлын хэлбэр нь хэвтэж буй үхэртэй төстэй хэмээн Ү арал хэмээн нэрлэсэн. Нийт 6.18 км2 талбайтай тус арал дээр 2 мянга гаруй хүн оршин суудаг. Мөн уг арал нь Жэжү арлын жижгэрүүлсэн хувилбар мэт

Халла уулан дахь Бэгругдам нуур

Жэжү арлын Халла ууланд орших Бэгругдам нь галт уулын дэлбэрэлтээс үүссэн нуур юм. Тус нуурын эргийн урт нь 1.7 км, гүн нь 110 метр ба нийт 180 гаруй мянган метр квадрат талбайтай. Цагаан буга унасан уулын савдаг бууж ирэн ус уусан хэмээх домгоос үүдэн тус нуурыг Бэгругдам хэмээн нэрлэсэн гэж үздэг.

Хуудас: 1 - 10