KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Үзвэр

Дунмаг далайн эрэг

Дунмаг далайн эрэгт өргөн уудам цагаан элсийг өтгөн сагалгар нарс мод тойрон хүрээлэх нь маш үзэсгэлэнтэй. Энэ газар нь дэлхийн хамгийн том 5 далайн булангийн нэг бөгөөд далайн буланг бидитоор үзэхэд туйлын тохиромжтой газар юм.

Согмудо

‘Согмудо’ арлын үзэсгэлэнт далайн хүчтэй давалгааг үзэхээр жил бүр жуулчид олноор зорин ирнэ. Арлын төв хэсэгт ‘Наггасан’ ууланд байрлах Бумүн хийд нь ‘Согмудо’ арлын шигтгээ болсон алдартай газар бөгөөд, хийдийн ардхан талд Нүнсоб хад (Хөмсгөн хад)-ны доод хэсэгт Бурхан багшийн суугаа чулуун сийлбэр хөрөг(№29 Инчоны биет соёлын өв) хадгалагддаг.

Уолмидо

'Уолмидо’ арал нь эх газартай холбогдсон арал юм. Японы эзлэн түрэмгийллийн үед боомтоор дамжин хүмүүсийг болон ачаа тээвэр нэвтрүүлж байсан энэхүү газар нь Солонгосын дайны үед Инчоны газардах ажиллагааны түшиц газар болгосноос хойш цэрэгжсэн бүс болон үлдсэн байна.

Хятад хороолол

1983 онд Инчоны далайн боомтыг нээснээс хойш уг газар хятад иргэд олноор сууришиж эхлэснээр аялал жуулчлалын онцгой бүс болон хөгжижээ. Энд үзэж харах, худалдан авах зүйл, хятад хоолны газар зэрэг олноор байдаг.

Ылван-ни далайн эргийн наран шарлагын газар

Ылван-ни далайн эргийн наран шарлагын газар нь байгаль дэлхийн үзэсгэлэн, тав тухтай амралтын орчин бүрэлдсэн учир ойр орчны зуны аагим халуунаас дайжсан иргэд хамгийн ихээр зорин ирдэг далайн эргийн наран шарлагын газруудын нэг юм. Наран шарлагын газрын хойд хэсгийг хүрээлэх өтгөн нарсан ой, этгээд хачин хэлбэртэй хад чулуунууд далайтай хослон харагдах нь дэндүү үзэсгэлэнтэй.

Хуудас: 1 - 5