KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Нүүр Үзэх зүйлс Кёнсаннамду аймаг

Үзвэр

Гачон тосгоны шат хэлбэрийн тариалангийн талбай

Өмнөд тэнгисийн Гачон тосгонд байдаг энэхүү тариалангийн талбай нь эртний өвөг дээдсийн тутрагын тариалан эрхлэхээр уулыг сэтлэн чулуу овоолон тэгшлэн бэлтгэсэн жижиг шат хэлбэрийн тариалангийн талбай юм.

Гымсан Буриам

Гымсан Буриам нь Солонгосын 3 мөргөлийн газрын нэг юм. Энд Бугуанжон(мөргөлийн сүм), Саншингаг(уулын савдгийн тахилгын өргөө), Бомжунгаг(Бурханы хонхот асар), Юсачэ(лам нарын өргөө) зэрэг байх бөгөөд өмнөд Гёнсан аймгийн №74 биет соёлын өвд бүртгэгдсэн "Буриам 3 давхар чулуун суврагаараа" алдартай.

Дунпиран тосгон

Хотын дахин төлөвлөлтөөс татгалзан тосгоноо ханын уран зургаар чимэглэснээр хүмүүс олноор зорин очих дуртай алдартай газар болгосон юм. Дунпиран тосгоны ханын зургууд үргэлж шинэлэг байдаг. Учир нь арилсан зургийн орон зайг үргэлж шинэ зургаар дүүргэдэг юм.

Жансынпо боомт

Жансынпо боомт нь Уэду арал болон Хэгымган руу аялаж болох усан онгоцны зогсоол учир олон олон аялагчид энэ газрыг зорин ирдэг. Энд далайн эргийн шугамыг даган 2.5 км урт авто зам байх бөгөөд уг замаар жолоо барин аялавал Ханлёнсүду-ийн байгалийн үзэсгэлэнт дүр төрхийг мэдрэх болно.

‘И Сүншин’ цэцэрлэгт хүрээлэн

‘Исүншин’ цэцэрлэгт хүрээлэн нь Солонгосын агуу И Сүншин жанжны Хансанду арлын их ялалтын дурсгалд зориулан байгуулагдсан юм. Тус цэцэрлэгт хүрээлэнгээс харагдах ‘Ханлёсүду’-ын хосгүй үзэмж нь харж буй бүхий л хүмүүс дуу алдам үзэсгэлэнтэй.

Мирыг уулын дүүжин шат

Мирыг уул нь сүрдэм өндөр уул биш боловч өтгөн ой дундуур урсах тунгалаг горхи, хачин этгээд хэлбэрийн үзэсгэлэнт хад чулуу зэргээрээ алдартай. Ялангуяа хаврын даль цэцэг, намрын шаргал модод, уулнаас харагдах уудам далай зэрэг нь туйлын үзэсгэлэнтэй.

Өмнөд тэнгисийн Герман тосгон

1960 оны үед гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Герман улсад илгээлтээр ажиллаж амьдарч байсан Солонгос иргэд эх орондоо эргэн ирсний дараа суурьшихад нь тус болох зорилгоор байгуулсан тосгон юм. Германы архитекторын технологийг эх орондоо нэвтрүүлэн барьсан Герман маягийн барилгууд нь байгалийн үзэмжтэй хослох аж.

Салхит толгод

Энэхүү газар нь номин ногоон зүлгээр хучигдсан ухаа гүвээ бөгөөд энд ургах зүлэг ногоо нь хүчтэй салхины улмаас тачир ургадаг хэдий ч толгодын тэрхүү дүр төрх хараа булаам үзэсгэлэнтэй. толгодын орой хүртэл модон шат хөтлөх бөгөөд өгсөхөд таатай, хар сувдан эргээр алдартай Хагдун тосгоныг тольдон харахад нэн тохиромжтой газар юм.

Уэду Ботаниа

Үзэсгэлэнт Ханлёхэсан цэцэрлэгт хүрээлэн дотор байрлах далай дээрх ногоон байгууламж юм. Уэду нь 2002 онд Солонгосын KBS телевизийн "Өвлийн Хайрын Дуу" ОАУСК-ы сүүлийн ангийн зураг авалтыг хийсэн гэдгээрээ олонд танигдаж гадаадын жуулчдын анхаарлыг татах болсон. Өмнөд тэнгисийн нууцлаг гоо үзэсгэлэн, гоёмсог цэцэрлэгт хүрээлэнг энд хамтад нь мэдрэх боломжтой.

Ханлё далайн мандал дахь цэцэрлэгт хүрээлэн

Ханлё далайн мандал дахь цэцэрлэгт хүрээлэн нь 1968 онд тогтоосон хамгийн анхны далайн мандал дахь цэцэрлэгт хүрээлэн бөгөөд Гожэ, Тунг-Ён, Сачон, Хадун, Намхэ, Ёсүгийн Удун арал зэрэг 6 бүсэд хуваагддаг.

Хэгымган

Хэгымган нь 2 том хадан арал юм. Байгалийн гоо үзэмжийг өөртөө агуулсан учир "Далайн Гымган" уул гэсэн утгаар "Хэгымган" хэмээн нэлэжээ.

Чүнмү Кимбаб-ны гудамж

Чүнмү Кимбаб нь Тунг-Ён боомтод ирж очих завины зорчигч болон жолооч нарт зориулан настай эмээ нарын худалддаг байсан хоол юм. Эл гудамжинд амтласан наймаалж, Омүг буюу загаснаас гаргаж авсан зуурмагаар хийсэн хоолыг кимбабны хамт зардаг аж.

Хуудас: 1 - 12