KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Кухён нэгдсэн зах

  •   
  •   
  •   
  •   Кёнсаннамду Кожэ хот Кожэ Жүнанру 1883-2

Энэхүү зах нь Кожэ хотод байх хамгийн том арилжааны зах бөгөөд нийт 4 талаасаа ордог хаалгатай. Газар тариалангийн бүтээгдэхүүн зардаг павилонууд төвлөрсөн 1-р хаалга, төрөл бүрийн өргөн хэрэглээний барааны лангуу байрладаг 2, 3-р лангуу болон хамгийн сүүлийн 4-р хаалганы хувьд хүнсний ногоо зэрэг бусад лангуунууд байрладаг. Бүх гарцнууд нэг цэгт холбогдсон том гудамжинд нь төрөл бүрийн амьд загаснаас сонголт хийн дайлуулах боломжтой хоолны газрууд байрладаг. Ялангуяа энэхүү зах дээрээс өмнөд далайн шинэхэн загас, далайн бүтээгдэхүүнийг боломжийн үнээр худалдан авах боломжтой бөгөөд зах дотор амттайгаараа алдартай будаатай шөл, гурилан бүтээгдэхүүнээр хоол хийдэг газрууд олноор байрладаг.