KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Уулнаас түүсэн ургамлаар хийдэг хоол

  •   
  •   
  •   
  •   

Region: Yangsan-si (Янсан хот)

     Янсаны хамгийн алдартай газар нь Тундуса сүм бөгөөд бурхан багшийн чандарыг залсан уг хийд нь Солонгос улсын хамгийн том 3 хийдийн нэгд тооцогддог. Мөн Тундуса хийдийг хүрээлсэн Ёнчүг ууланд элдэв төрлийн ургамал ихээр ургадаг бөгөөд энэхүү ургамал нь ‘лам нарын хоол’-ны гол түүхий эд болдог учир Тундуса нь дээр дурьдсанчлан солонгосын 3 том сүмийн нэгийн хувьд нэр хүндээс гадна хоол сайтай сүм гэдгээрээ алдартай.

     Тундуса сүмийн лам нарын хийж идэж ирсэн уулын зэрлэг ургамлаар хоол хийх арга нь энгийн иргэдэд дамжин уламжлагдаж эхлэсэн бөгөөд үүний үр дүнд Тундуса сүмийн хаалганы урд хэсэгт уг хоолоор үйлчилдэг хоолны газрууд нэлээд бий болсон. 

Энэ хоолыг идэж болох газрууд:

     Гёнги ресторан (055-382-7772)

     Тунду ресторан (055-382-7070)