KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Гүльгүгбаб (Хавтгай хясаатай будаатай шөл)

  •   
  •   
  •   
  •   

Region: Tongyeong-si (Тунгёнгши хот)

      Өвлийн улиралд ‘хавтгай хясаа’ орсон шим тэжээлээр баялаг гүльгүгбаб яг тохирно. Касанова болон Наполеоны дуртай ‘хавтгай хясаа’ нь цайр болон иод, витамин Е гэх мэтийг агуулдаг байгалийн тамир тэнхээ оруулагч гэдгээр бид мэдэх билээ. Энэхүү хавтгай хясааг ашигласан гүльгүгбаб нь хүйтэн салхи үлээсэн улирлын тэжээллэг хоол гэхэд дутагдах зүйлгүй билээ.

      Иймээс БНСУ-н ‘хавтгай хясаан орон’ хэмээгдэх Тунгёнг-д олон төрлийн хавтгай хясаатай хоол хөгжих нь мэдээжийн хэрэг гэлтэй. Үүний дундаас чихэрлэг хэрнээ сэнгэнэсэн сайхан амттай гүльгүгбаб нь архинд дурлагчдын дотор засах төдийгүй архинд хачирлахад ч тохиромжтой хоол гэдгээрээ ихэд таашаагддаг байна. Үүний ачаар өөр бүс нутгуудад ч ‘тунгёнг хавтгай хясаа’-г ашигладаг гүльгүгбабны хоолны газрууд байдаг. Улс орон даяар байх гүльгүгбабын төрөлжсөн Франчайз ч ‘гүльгүгбаб’ хичнээн эрэлттэй болохыг харуулж байгаа юм.

      Өвөл болохоор хавтгай хясааны орон болдог Тунгёнг-д хавтгай хясаатай шарвин, хавтгай хясаатай түйгим, хавтгай хясаатай тансүюүг гэх мэт хавтгай хясаатай олон төрлийн хоол хөгжсөн байна. Тэдгээрийн дундаас гүгбаб ганц аягыг идээд  л хэн ч хөнгөхөн хавтгай хясааны амт болон үнэр, шим тэжээл бүгдийг нь авах боломжтой учир энэ хоолонд дурлагсад их бий.  

Энэ хоолыг идэж болох газрууд:

     Тун-Ён Мёнга (055-649-0533)

     Оммасун Хэмүл Дүгбэги (055-643-1512)

     Сэнсэнгүл тосгоны Дэпүнгуан (055-644-4446)