KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Юүгхүэ хэмээх үхрийн түүхий махтай холимог будаа

  •   
  •   
  •   
  •   

Region: Changwon-si (Чинжү хот)

      Олон жилийн өмнөөс зөвхөн гэр бүл дотроо хийж идэж ирсэн дээрх хоолыг 1915 оноос үндсэн утгаар нь зочны ширээнд тавьж эхэлсэн бөгөөд энэ нь тухайн үед Чинжү хотын Сүжон дүүргийн Намүжон гудамжинд дэн буудал ажиллуулж байсан нэгэн настай эмэгтэй буудалласан зочдынхоо өглөөний хоолонд юүгхүэ буюу үхрийн түүхий махтай холимог будааг өгч эхлэснээс үүдэлтэй хэмээн ярьдаг.

     Уг дэн буудал нь энэхүү хоолныхоо ачаар алдартай болсон бөгөөд үүний дараанаас эхлэн Чинжү хотод юүгхүэтэй холимог будаагаар үйлчилдэг хоолны газрууд нэг нэгээр нэмэгдэж эхэлсэн ба тэр цагаас хойш 90-ээд жил өнгөрөөд буй өнөөдрийг хүртэл тухайн үеийн амт хэвээр хадаглагдсаар ирсэн.

     Чинжүгийн Юүгхүэтэй холимог будааны онцлог нь алтан шаргал өнгөтэй гуулин аяганд цагаан будаа болон бутангүг(жижиглэж татсан үхрийн мах болон хатаасан наймаалж, хатааж, нунтагласан далайн дун зэргийг сайтар буцалгаж болгосон зүйл)-ийг тавихаас гадна үүн дээрээ буурцагны соёолж, нарийн хэрчиж амталсан цагаан манжин, ким, шошны цэлцэгнүүр зэргийг мөн нэмж тавьдаг.

     Дээр нь гучужан болон юүгхүэ буюу түүхий үхрийн махаа тавьдаг бөгөөд энэхүү хоол нь маш үзэмжтэй харагддаг учир хүмүүс үүнийг ‘Чилбухуабан’ буюу утгачилбал долоон өнгийн цэцгэн хоол хэмээн нэрлэдэг. 

Энэ хоолыг идэж болох газрууд:

     Чонван ресторан (055-741-2646)

     Жэил ресторан (055-741-5591)

     Бунту Бибимбаб (055-752-4488)

     Соря (055-762-0585)

     Чонсү рестороан (055-742-7977)