KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Хясааны шөл

  •   
  •   
  •   
  •   

Region: Hadong-gun (Хадун гүн)

      Энэхүү хясааны шөл нь цайвар шөлөн дээр хясаа болон гогод өвс хийж буцалгадаг учир ногоовтор өнгөтэй харагддаг. Хясаан дээр нэмж гогод өвснөөс гадна зөвхөн давсаар л амталдаг хэдий ч шөл нь хурц биш хөнгөн хирнээ гүн амттай бөгөөд уухад өөрийн эрхгүй дотор тайлагддаг.

     Хясаа нь өөрөө сэрүүн чанартай бол гогод нь биеийн халууныг нэмэгдүүлдэг ургамал учир гогодыг ахиухан хэмжээтэй хийж буцалгасан хясааны шөл нь шим тэжээллэг талаасаа ч тэр төгс зохицсон хоол юм. Хясаан доторх зөөлөн хэсгийг тусд нь салган авч үүн дээрээ гогод, сонгино, таллэ хэмээх халиартай төстэй ургамлыг нэмэн гучужанаар амталсан хясаатай будааг зөвхөн Хадунд л идэж үзэх боломжтой.

    Мөн уг нутгийн брэнд бүтээгдэхүүн болох Хадуны ногоон цайны хувьд Шиллагийн үед Тан улсын элчийн авч ирсэн цайны модны үрийг хамгийн анх суулгаж байсан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг бөгөөд энэ утгаараа Хадун нь Солонгосын цайны тариалангийн өлгий нутаг гэгддэг.

    Манан ихтэйгээс гадна өдөр шөнийн агаарын темпратурын зөрүү ихтэй Сомжин голын цаг уурын нөхцөл нь Хадуны өөрийн онцлог бүхий Доггым хэмээх өндөр технологиор ногоон цай үйлдвэрлэх арга барилтай хосолсноор амт, үнэрийн хувьд дээд зэргийн чанартай цайг үйлдвэрлэн гаргаж байна. 

Энэ хоолыг идэж болох газрууд:

     Вонж Канбён Халмэ Хясаа (055-882-1369) 

     Дунхын хясааны шөл (055-884-2257) 

     ЁоЁо ресторан (055 884 0080)