KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Чүнмү Кимбаб-ны гудамж

  •   
  •   
  •   
  •   
  •   

Чүнмү Кимбаб нь Тунг-Ён боомтод ирж очих завины зорчигч болон жолооч нарт зориулан настай эмээ нарын худалддаг байсан хоол юм. Эл гудамжинд амтласан наймаалж, Омүг буюу загаснаас гаргаж авсан зуурмагаар хийсэн хоолыг кимбабны хамт зардаг аж. Гудамжны урд талд үзэсгэлэнт Тунг-Ён далайн боомт, өмнөд тэнгис харагдах учир энэ газарт агаарлан алхахад нэн таатай. Тунг-Ён-ы бас нэгэн алдартай амттан болох зөгийн балтай жигнэмэг болон далайн төрөл бүрийн хоолны газрууд кимбабны гуанзуудтай эгнэн орших учир эндээс төрөл бүрийн хүссэн хоолоо төвөггүй олж идэх боломжтой.