KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Нүүр Үзэх зүйлс Кёнги муж

Үзвэр

Everland

Уг парк нь Солонгос улсдаа хамгийн томд тооцогддог бөгөөд дэлхийд ч мөн гарын 10 хуруунд багтах алдартай том паркуудын нэг юм. Мөн гадаадын жуулчид олноор зорин очдог. Энэхүү парк нь “Глобал үзэсгэлэн” “Америкийн Адал явдал” “Magic Land” “Европын Адал явдал” “Jutopia” гэсэн таван сэдэвчилсэн бүсүүдээс бүрдэх бөгөөд дэлхийн архетиктурын гайхамшигийн цаг хугацаагаар аялах болно

Herb Island

“Herb Island” нь Солонгосын хамгийн том эмийн ургамлын тариалангийн аж ахуй юм. Энэ газар жилийн турш эмийн ургамлыг үзэж сонирхож болох Herb Island, болон дэлхийн хамгийн анхны эмийн ургамлын үзэсгэлэн, өөрийн биеэр туршиж үзэх боломжтой төв зэрэг байдаг бөгөөд хүсвэл энд буудаллах ч боломжтой.

Latin American Cultural Center

Латин Америкийн соёлын хүрээлэн нь хүүхэд залуучуудад Латин Америкийн соёл, урлагийг таниулж, глобал нийгмийн боловсролыг хэрэгжүүлэх хүрээнд тэдгээр хүүхэд залуучуудад хүсэл мөрөөдлөө олоход нь туслах зорилгоор байгуулагдсан юм.

Petite France(Бяцхан Франц)

Petite France нь Гёнги аймгийн Гапён-д байдаг бөгөөд Солонгосын цорын ганц Франц маягийн парк юм. Үзэсгэлэнт цэцэрлэг, гадаадын сонин хачин барилга байгууламж эгнэн орших бяцхан Францад мэдээж европын олон төрлийн соёл урлагтай танилцаж болно.

“Анир чимээгүй өглөө” модот цэцэрлэг

Гёнги аймгийн Гапён-д байрлах “Анир чимээгүй өглөө” модот цэцэрлэг нь Чүнён уулын үзэсгэлэнт өвөрт 20 орчим онцгой төрөл зүйлийн цэцэрлэг хүрээлэн байдаг. Модны суулгацын, шилмүүст модны, Эмийн ургамлын, зэрлэг цэцэгсийн, цахилдагын, Мүгүнхуа зэрэг тус тусын нэр сэдэвтэй цэцэрлэгт хүрээлэнгүүдээр аялах боломжтой. Моддын доор очиж биеэ эрүүлжүүлэх хүсэлтэй аялагчдын хөл тасардаггүй аж.

Банхуасүрьюжон

Өндөр хадан дээр байрлах Банхуасүрьюжон нь 1794 онд Сүвон хэрмийг барих үед бүтээсэн асруудын нэг юм. 2011 онд соёлын үнэт өвийн 1709 дугаарт бүртгэгдсэн уг асар нь гадаад содон үзэмж, дээврийн өвөрмөц хэлбэрээс үүдэн тал бүрээсээ өөр өөр байдалтай харагддаг байна. Иймд хамгийн бүтээлч содон бүтээл хэмээн үнэлэгддэг юм.

Бидүлги Хүрхрээ

Пучонд байрлах “Бидүлги Хүрхрээ” нь ойролцоох галт уулын дэлбэрэлтээс үүдэн буй болсон хадан хөндийд гүн гүнзгий усан сан маягийн хөндийг үүсгэж байдаг. Тэрхүү хүрхрээ болон галт уулын дэлбэрэлтээс үүссэн хөндий нь олны анхаарлыг татсан байгалийн гайхалтай өвөрмөц тогтоц бүхий аялал жуулчлалын бүс болон өргөжсөөр байна.

Газар доорх 3-р агуй

Энэхүү агуйны өргөн нь 2 метр, нийт урт нь 1635 метр бөгөөд 1 цагт 30 мянган цэрэг энэхүү агуйгаар дамжих боломжтой хойд Солонгосын өмнөдрүү довтлох төлөвлөгөөгөөр баригдсан аж. Аз болоход 1978 оны 10-р сарын 17-нд Панмүнжомоос өмнөдийг чиглэсэн 4 километрийн зайд өмнөдийн цэргүүд уг агуйг илрүүлсэн байна. Агуйд 3 метрийн диаметртэй аялалын явган зам байх бөгөөд үүгээр алхахад хэцүү биш боловч толгойгоо гэмтэхээс хамгаалж аюулгүйн малгайг зайлшгүй өмсөх хэрэгтэй.

Жарасом арал

Жарасом арал нь Бүгхан мөрөн дээр байдаг жижиг арал бөгөөд Намисом арлаас эгц шулуун 800 метрийн зайнд оршдог. Энэхүү арал дээр байгаль экологийн үзэсгэлэнт дүр төрхийг агуулсан цэцэрлэгт хүрээлэн болох Ихуавон байдаг бөгөөд эндээс үзэсгэлэнт цэцэг ургамал, мод сөөгийг нүдээр үзэж болох ба, дотор нь орвол усан клуб, төрөл бүрийн чөлөөт усан спортоор хичээллэж чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой.

Илсан нуурын цэцэрлэгт хүрээлэн (Илсан Хусу Гунвон)

Гёнги аймгийн Гуян хотод байдаг “Илсан Хусу Гунвон” нь хотоос амар харах боломжгүй байгаль экологийн цэцэрлэгт хүрээлэн юм. Жил бүр “Гуян” олон улсын цэцгийн үзэсгэлэн энд зохион байгуулагддагаар алдартай. Нуурын гүн дэхь чулуу харагдах хэмжээнд цэвэр тунгалаг устай, 100 орчим төрлийн зэрлэг цэцэг ургамал дэлгэрдэг энэ газар 20000 орчим мод сөөг шигүүрэн ургах нь үзэсгэлэнтэй.

Санжон нуур

“Уулан дахь худагтай тунгалаг нуур хэмээх” утга бүхий Санжон нуур нь японы колоничлолын үед газар тариалангийн зориулалтаар байгуулсан усан сан юм. Нуурын орчмын байгаль үзэсгэлэнтэй учир жуулчдын зорин очих дуртай газар болон өргөжсөн байна.

Сүвон хийд

Сүвон хотын Палдал дүүргийн Сүвончон-ро 300 өргөн чөлөөнд байрлах Сүвон буддын шашны хийд нь Солонгосын буддын шашны Жугэ урсгалын Юнжү хийдийн шууд харьяа хийд бөгөөд Сүвон хот болон ойролцоох нутгийн сүсэгтнүүдэд бурхны сургаалийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор анх бүтээгдсэн юм.

Уа-ү хийд

Ёнхуа уулын 48 ноён оргилоор хүрээлэгдсэн Уа-ү хийд нь 1970 онд нутгаа аргагүйн эрхэнд орхин буцах аргагүй болсон иргэн болох Хэгуг Самжан бурхны шашинтан(Ким Хэгын) хуваагдсан үндэстнийг эвлэрүүлэхийн төлөө бүтээсэн хийд юм. Солонгосын энгийн бусад хийдээс арай өөр, цэцэрлэгт хүрээлэн мэт тохижуулсанаараа үзэж харах зүйл ихтэй.

Үдүсан дахь нэгдлийн цамхаг

Гёнги аймгийн Пажү хотод байдаг Үдүсан уулын нэгдлийн цамхаг(Үдүсан Тун-ил Чонмандэ) нь хоёр Солонгосын хуваагдлын бодит дүр төрхийг нүдээр бататган харах боломжтой онцгой газар юм. 1992 онд байгуулагдаж гадаад дотоодын олон олон жуулчдын цуглардаг ОУ-ын аялал жуулчлалын аюулгүй бүс хэмээн олны анхаарлыг татаж байна.

Хэнжүсансон

Догян уулын оргилд босгосон “Хэнжүсансон” нь Жусон улсын Японы дайны 3 их ялалтын нэг болох Хэнжү-ийн ялалтыг байгуулсан газар юм. Сонжу 25-р он болох 1592 оны японы дайн болмогц Жонла аймгийн Гуонюүл жанжин ардын цэрэг, лам цэргүүд нийлсэн 2300 цэргээр гадны 30 мянган цэргийг тогтоон барьж чадсан юм.

Хуудас: 1 - 15