KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Нүүр Үзэх зүйлс Канвонду аймаг

Үзвэр

Auraji

Уг газар нь манан суунагласан үзэсгэлэнт Ёряны 8 уулсын нэгд байрлах, Канвон аймгийн биет бус соёлын өвийн 1-д бүртгэгдсэн төдийгүй Чонсон нутгийн Ариран дууны ‘Эжэнпён’ хэсэг төрөн гарсан газар юм.

Goseogjeong

Уг газар нь Чорвон нутгийн алдартай 8 газрын нэг бөгөөд 10 метрийн өндөртэй сүрлэг том хадан цохионуудын хоёр талаар тунгалаг гол тахиралдан урсдаг. Шилла улсын Жинпён хааны үед өрж босгосон асар болон Гусог хадан цохионы эргэн тойрондох уулын голыг хамтад нь Гусогжон хэмээн нэрлэдэг.

Hantan River rafting(Хантан голоор завиар аялах)

Хантан гол нь хавчиг, уулын урт хөндийгөөр урсдаг бөгөөд газрын онцлогоосоо шалтгаалаад усны спортоор хичээллэхэд нэн тохирсон газар хэмээн олонд танигдсан. Мөн тус голын ойролцоо Хантан голоор завиар аялуулдаг, төрөл бүрийн үйлчилгээтэй газрууд болон буудал, амралтын газрууд олноор байрладаг.

Jeongseon Railbike

Энэхүү төмөр зам дээр явдаг дугуй нь хөл гишгүүр гишгэн төмөр зам дээгүүр явдаг дөрвөн дугуйтай унадаг дугуй бөгөөд тус газар нь Солонгост хамгийн анх гишгүүрт дугуй явуулж эхэлсэн газар юм.

"Welcome to Dongmakgol" киноны зураг авалтын талбай

Паг Гуан Хён найруулагчийн найруулсан Welcome to Dongmakgol хэмээх кино нь улсын зэрэг болон партизан цэргүүд хоорондоо сөргөлдсөний дараа эвлэрч буй байдлыг харуулдаг кино юм.

Абаи тосгон

Абаи тосгон нь Хамгёнду аймгаас нүүж ирсэн хүмүүсийн үүсгэсэн тосгон юм. Хоёр солонгосын дайны 1сарын 4ний ухралтаар урагшаа хил давж орж ирсэн Хамгёнду аймгийн дүрвэгсэд хоёр солонгосын хилийн ойр байх эзгүй тал дээр сууц барин амьдарсаар тосгон

Бёлмаро ажиглалтын цамхаг

ажиглалтын нөхцлийг бүрэн хангасан газар бөгөөд далайн түвшнээс дээш 799.8метрийн өндөрт байрладаг. Энд 80 см-ын радиустай гол дурангаас гадна олон жижиг туслах дуран байрлуулсан нь сар, од эрхэсийг хамгаас тод харах боломжийг олгодог.

Волжон сүмийн хушин ойн зам

Энэхүү газар нь Солонгост байх хамгийн том талбайг хамарсан 3 хуш модон ойн нэг бөгөөд 1 км гаруй замын хоёр талаар дунджаар 80 гаруй жилийн настай 1700 гаруй хуш мод эгнэн ургасан байдаг.

Дэгуаллён дахь малын ферм

Далайн түвшнээс дээш 850~1470 метрийн өндөрт байх Самян Дэгуаллён ферм нь ногоон тал дээр сүрэглэн бэлчих үхэр, хонин сүргийн дүр зураг толгод дээрх цагаан салхин сэнстэй зохицон хөдөөгийн дулаахан уур амьсгалыг төрүүлдэг.

Ёнгымжон

Уулын оройд байрлах сүүдрэвч мэт дүрстэй хад далайн давалгаанд цохиулахад гарах чимээ яг л ид шидийн “Гомүнгу” хөгжмийн аялгуутай адил мэт гээд Ёнгымжон гэж нэрлэжээ. Ялангуяа жил бүрийн 1сарын 1ний өдөр наран ургахыг харахаар зүг бүрээс аялагч гийчид ирдэг учраас уул далай нь хүнээр дүүрдэг ажээ.

Ёрэжуасан

Канвон аймгийн соёлын өвийн 41 дүгээрт бүртгэгдсэн уламжлалт хийц бүхий асар бөгөөд энэхүү асараас Ёнволийн онгон төрхөө хадгалан урсах уулын гол алган дээр тавьсан мэт тод харагддаг. Эргэн тойронд байх нь боржин чулуу болон түүний урдуур урсах уулын голын чимээ нь өөрийн эрхгүй сэтгэлийг тайвшруулдаг.

Жигтан хүрхрээ(Jiktang Fall)

Дунсуныб хэмээх суурингийн дундуур урсах Хантан голын адагт байх хүрхрээ бөгөөд Имгогжон хэмээх Жусоны дунд үед амьдарч байсан шилийн сайн эрийн нутаглаж ирсэн газар хэмээн олонд танигдсан Гусогжонд оршдог.

Жондунжин галт тэрэгний буудал

Каннынд байрлах Жондунжин галт тэрэгний буудал нь Солонгосын галт тэрэгний буудлуудаас далайд хамгийн ойрхон буудал бөгөөд 1995 онд ‘Элсэн цаг’ телелвизийн олон ангит кино бүтээгдсэнээр тус киноны зурагт авалт болсон газар болох Жондунжин буудлын ойр орчмын газрууд орон даяар алдаршиж эхэлсэн.

Жэйд гарден мод үржүүлгийн газар

Канвонду Чүнчонд байдаг Жэйд гарден мод үржүүлгийн газар нь “ой дунд байрлах жижигхэн европ”ыг дүрслэхээр ойролцоогоор 16.5 га газарт 24 төрлийн сэдвээр байгуулагдсан юм. Уулын хөндийг дагаж урт сунан байрлах ба цэцэгт ургамал болон

Канрын кофены гудамж

Канрын хотын Анмуг далайн эрэг нь анх 1980 онд автомат кофены машин 5-6 ширхэг суурьлуулагдсанаар залуусын болздог газар болж ирсэн ба түүнээс хойш аажмаар кофены тосгон болон хөгжжээ. Далайн эргийн кафегаас далайг харангаа кофе уух боломжтой юм.

Кёнпудэ

Кёнпудэ нь Гёнпу нуурын хойд талын толгод дээр байрлах эртний өргөө бөгөөд 1971 онд Канвон аймгийн соёлын биет өвийн 6 дугаарт бүртгэгдсэн. Эртнээс нааш Квандуны үзэсгэлэнт байгаль бүхий алдартай 8 газрын нэг хэмээгдэж ирсэн ба тэр дундаа хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог.

Намысом арал

Намысом арал нь Чүнчонд байрлах соёл урлаг, байгаль экологийн цэвэр бүс юм. Намысом арал нь “Өвлийн хайрын дуу” киноны зураг авалтаар алдартай болсон Мэтасэкуоиа зам болон 20 гаруй цэцэрлэг, 10 гаруй цөөрөм, цэцэрлэг доторхи олон төрлийн амьтан ургамал зэргийг үзэх боломжтой газар юм.

Солонгосын хойгийн хэлбэртэй газрын тогтоц

Тус газар нь Улсын байгалийн соёлын өвийн 75-рт бүртгэгдсэн бөгөөд 3 талаараа далайтай Солонгосын газар нутгийг тэр чигт нь жижигрүүлсэн мэт өвөрмөц тогтоцтой. Энэ газраас нар шингэхийг харахад нэн тохиромжтой.

Сорагсан уулын агаарын зам

Сорагсан уулын агаарын замын машин нь богино хугацаанд Сорагсаны байгалийн үзэсгэлэнг бүгдийг харах боломжтой гоё арга юм. Агаарын машин нь Сорагсаны байгалийн цогцолборт газрын Сугунвонд байх бөгөөд далайн төвшнөөс дээш 700метрийн оргил болох

Хуам агуй

1980 онд Канвон аймгийн байгалийн дурсгалт өвийн 33-рт бүртгэгдсэн, Канвон аймгийн Жонсонд байрлах Хуам агуй нь ‘Алт болон байгалийн өнгөний зохицол’ гэсэн сэдэвтэйгээр олон нийтэд нээлттэй болсон, Солонгостоо ганцхан байх шохойн чулуун агуй юм.

Ыамху тэнгэрийн зам

Ыамху тэнгэрийн зам нь өндөрлөг газар болон усан дээгүүр барилгын шалыг нэвт харагдах шилээр хийснээр тэнгэрт алхаж буй мэт мэдрэмжийг төрүүлэх байгууламж бөгөөд, энэхүү замын нийт урт нь 190метр бөгөөд улсдаа хамгийн урт нь юм. Нуурын голд байх загасан

Хуудас: 1 - 21