KTO Ulaanbaatar

Үзэх зүйлс

Нүүр Үзэх зүйлс Тэжон хот

Үзвэр

"Дэжон экспо" шинжлэх ухааны цэцэрлэгт хүрээлэн

"Дэжон экспо" шинжлэх ухааны цэцэрлэгт хүрээлэн нь 1993 онд Дэжоны экспо дууссаны дараа ард иргэдийн шинжлэх ухаан танин мэдэхүйд зориулан ашиглах зорилгоор байгуулагдсан юм. Энд анхаарал татсан сонин соргог үзэж сонирхох зүйл их учир үзэсгэлэнгээс хойш ч зорин очих хүний хөл одоог хүртэл тасралтгүй үргэлжилсээр байна.

Дэчон нуурын байгаль экологийн үзэсгэлэн

Дэчон нуурын байгаль экологийн үзэсгэлэн нь Дэчон нуурын эргэн тойронд амьдрах амьтан ургамлын экологийн тэнцвэрт байдал болон хүрээлэн буй орчныг хайрлан хамгаалахын чухал ач холбогдлыг таниулахын тулд байгуулсан газар юм. Дэчон нуур нь Солонгосын 3 дугаарт бичигдэх том нуур юм. үзэсгэлэнгийн гадна цөөрөм, зэрлэг цэцэгсийн мандал, бяцхан амьтны хүрээлэн зэрэг байгаль экологийн танин мэдэхүйн газрууд байдаг.

Жантэсан уулын байгалийн амралт сувилалын ой

Дэжон хотын аялал жуулчлалын газруудын нэг болох Жантэсан уулын байгалийн амралт сувилалын ой нь metasequoia-н өтгөн ой юм. Хёнжэ(Ах дүү) хадны дээрээс харагдах тэнгэрийн улаан хаяа уулын доор орших цөөрөмтэй хослох нь үзэсгэлэнтэй. Энэхүү өтгөн ойд байшин барилга, зэрлэг цэцэгсийн хүрээлэн, ботаникын хүрээлэн, тоглоомын талбай зэрэг байдаг.

Хуудас: 1 - 3